Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас “ХАМТДАА ХӨДӨЛМӨРЛӨЕ, ХАМТДАА ХӨГЖЬЕ” нэгдсэн өдөрлөг зохион байгууллаа. Энэ үеэр хамгийн олон ажлын байр бий болгосон аж ахуй нэгжид “Батламж” гардууллаа. Мөн зорилтот бүлгийн иргэнийг ажлын байраар хангаж буй ажил олгогчтой дэмжлэгийн “ГЭРЭЭ” байгуулсан оцгой үйл явдал тохиолоо.
Түүнчлэн, хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагддаг 100 иргэнийг ажлын байраар хангах аж ахуй нэгжтэй “САНАМЖ БИЧИГ” байгуулж ажиллав.
Энэхүү өдөрлөг нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, Нийслэл, дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах,, иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгөх, ажилгүй иргэдийг ажлын байранд зуучлах, Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлөөс 2022 онд хэрэгжүүлэхээр баталсан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нийгмийн халамжийн олон талт үйлчилгээг иргэдэд нэг цэгээс хүргэх зорилгын хүрээнд зохион байгуулагдлаа.
Өдөрлөгийн үеэр өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан борлуулалтыг дэмжих, хувиараа хөдөлмөр эрхлэгч, ажил олгогч байгууллагуудыг хөдөлмөрийн зах зээлийн мэдээ, мэдээллээр хангах үйлчилгээг үзүүлжээ.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …