Төрийн үйлчилгээний бага албан тушаалын ажиллагсад буюу ТҮ 1-3 дахь шатлалаар цалинждаг хүмүүсийг гэрээт хэлбэрээр ажиллуулж, төрийн зарим ажил үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх тухай багагүй хэл үг болж, олон хүнийг бухимдуулсан. Намрын чуулганы завсарлагаар тойрогтоо ажиллахад иргэдээс энэ асуудлыг шүүмжилж, төрийн үйлчилгээний бага албан тушаалтнуудын нийгмийн баталгаа алдагдах эрсдэлтэйг олон хүн хэлж байсан юм.
Тэгвэл эл асуудал нааштайгаар шийдэгдэж ТҮ 1-3-ынхныг хувийн хэвшилд шилжүүлэхээ больж, 2022 оны 1-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар орон нутгийн төсвийн байгууллагуудын хувьсах зардлыг аймаг, нийслэлийн төсөвт суулгасныг буцааж улсын төсвөөс олгодог байх шийдвэрийг Засгийн газар гаргасан байна. Түүнчлэн ТҮ 1-3-аар цалинждаг төрийн албан хаагчдын цалингийн доод түвшинг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр болжээ
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …