Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор “АНЗААР” аянг эхлүүлээд байгаа.
Тус аяны хүрээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээг дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд таслан зогсоох, сөрөг үр дагаврыг таниулан нөлөөллийн аргаар эрсдлээс сэргийлэх олон ажлыг зохион байгуулах юм. Энэхүү аянд төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгж та бүхнийг идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Хуягбаатар “Хороодын засаг дарга нартайгаа уулзаж #Анзаар аяны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Мөн дүүрэг дэх цагдаагийн хэлтэс, онцгой байдлын хэлтсийн удирдлагууд цаг үеийн мэдээлэл хийж байна. Бид дүүргийн хэмжээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлд бүх байгууллага, иргэдтэй идэвхитэй хамтран ажиллах болно” гэжээ.
Өнгөрсөн хугацаанд аяны хүрээнд дүүргийн
– Захиалагчийн алба
– Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс
– Худалдан авах ажиллагааны алба
– Боловсролын хэлтэс
– Статистикын хэлтэс
– Улаанзагалмайн хороо
– Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих мэдээлэл сургалтын төв
– Биеийн тамир, спортын хороо
– Усан спорт сургалтын төвийн ажилтан, алба хаагч нарт сургалт, мэдээллийн ажил зохион байгуулаад байна.
Хамгийн сүүлд л гэхэд, дүүргийн 2-р амбулатор, 3-р амбулаторийн ажилтан, алба хаагчдад сургалт, мэдээллийг амжилттай зохион байгуулж байна. Аяны үйл ажиллагаа эрчимтэй үргэлжилж байна.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …