Сүүлийн жилүүдэд туслах малчин гэх ойлголт түгээмэл хэрэглэгдэх болов.2019 оны байдлаар нийт 285. 5 мянган малчны 94.7 хувь нь үндсэн малчид, 15.2. мянга буюу 5.3 хувь нь туслах малчид байна. Өнөөдөр үндсэн болон туслах малчны хооронд хөдөлмөрийн харилцаа бий болсон ч үүнийг зохицуулах эрх зүйн орчин сайн хөгжөөгүй байгаа. Тухайлбал, үндсэн болон туслах малчны хооронд гэрээнд суурилсан албан харилцаанаас илүүтэй аман тохиролцоонд үндэслэсэн харилцаа давамгайлдаг байна.Үүнээс үүдэлтэйгээр туслах малчдын хувьд эрх, эрх чөлөө нь зөрчигдөж, эрхээ эдэлж чадахгүй байх нөхцөл байдал үүсч болзошгүй юм. Хүний Эрхийн Үндэсний Комисс, Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо хамтран хэрэгжүүлж байгаа “Дэмжих бүлэг болон хүний эрхийн сургалтаар туслах малчдыг чадавхижуулах нь” төслийн хүрээнд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Баяндэлгэр, Түвшинширээ сумдад малчдад зориулсан сургалт саяхан зохион байгуулав. Энэхүү төслийг Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо санаачлан 2019 онд эхлүүлсэн бөгөөд өдгөө Сүхбаатар, Хэнтий, Архангай, Өвөрхангай аймгийн мянгат малчин ихтэй нийт 12 суманд хэрэгжиж байгаа юм. Төслийн хэрэгжилтийн талаар Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн, Хүний эрхийн идэвхтэн Ш.Ариунаа сурвалжлагчийн асуултанд хариулахдаа, “Өнгөрсөн хугацаанд төслийн хүрээнд сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийг чадавхижуулах сургалт явуулж, 113 хүнийг хамрууллаа.
Туслах малчдын хүний эрх, нийгэм эдийн засгийн асуудлаар судалгаа хийсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад мөн тодорхой санал өглөө. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан төслийн ажил хэсэг завсарласан ч туслах малчдад хүний эрхийн сургалт явуулах, эзэн малчдад Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтуудын таниулан сурталчлах ажил эхэллээ.Үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна” гэж ярьж байна. Хүний эрхийн боловсрол, өөртөө туслах бүлгээр дамжуулан туслах малчдыг чадавхижуулах төслийг Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо ТББ нь Хүний Эрхийн Үндэсний Комисстой хамтран Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа юм.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …