Олон улсын ИНФОСАН сүлжээнд мэдээлснээр Kinder Surprise, Kinder Happy Moment, Kinder Mini Egg зэрэг шоколадан бүтээгдэхүүн Salmonella Typhimirium нянгаар халдварлагдсан байж болзошгүй тохиолдол Их Британи, Бельги, Франц, Герман зэрэг найман улсад бүртгэгдээд байгаа бөгөөд энэ сарын 05-ны байдлаар нийт 134 тохиолдол бүртгэгдсэний 105 нь батлагджээ. Халдвар авсан авсан хүмүүсийн ихэнх нь 10 хүртэлх насны хүүхдүүд байгаа аж.
Нянгийн халдварын эхний тохиолдол энэ оны нэгдүгээр сарын 07-нд Их Британид бүртгэгдсэн бөгөөд улмаар хоёрдугаар сарын 17-ноос хойш Европын бусад орнуудад тохиолдлууд бүртгэгдсэн байна. Өвчтөнгүүдээс авсан асуумж судалгаан дээр үндэслэн kinder нэрийн шоколадан бүтээгдэхүүнээс халдвар авсан байж болзошгүй гэв.
Иймд салмонелла нянгаар бохирлогдсон байж болзошгүй бүтээгдэхүүнийг хэрэглэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Бельги, Франц, Герман, Ирланд, Люксембург, Их Британи зэрэг хэд хэдэн оронд эдгээр бүтээгдэхүүнийг худалдаанаас эргүүлэн татах ажлыг эхлүүлээд байна.
Буцаан татан авалт хийж буй бүтээгдэхүүний мэдээлэл:
Kinder Mini Eggs | 2021 оны 10 дугаар сарын 15-нд үйлдвэрлэгдэж,
2022 оны 9-р сарын 6-нд хугацаа нь дуусах, |
Kinder Surprise | 2021 оны 10 дугаар сарын 15-нд үйлдвэрлэгдэж,
2022 оны 04 дүгээр сарын 10, 13, 20, 27- нд хугацаа нь дуусах, |
2021 оны 10 дугаар сарын 15-нд үйлдвэрлэгдэж,
2022 оны 07 дугаар сарын 11, 12, 20, 31-нд хугацаа нь дуусах, |
|
2021 оны 10 дугаар сарын 18-нд үйлдвэрлэгдэж,
2022 оны 04 сарын 13, 20 -нд хугацаа нь дуусах, |
|
2021 оны 10 дугаар сарын 18-нд үйлдвэрлэгдэж,
2022 оны 06 сарын 26, 30-нд хугацаа нь дуусах, |
|
2021 оны 10 дугаар сарын 18-нд үйлдвэрлэгдэж,
2022 оны 07 сарын 11, 15-нд хугацаа нь дуусах, |
|
Schokobons | 2021 оны 10 дугаар сарын 15-нд үйлдвэрлэгдэж,
2022 оны 05 дугаар сарын 28-нд хугацаа нь дуусах, |
2021 оны 10 дугаар сарын 15-нд үйлдвэрлэгдэж,
2022 оны 06 дугаар сарын 25-нд хугацаа нь дуусах, |
|
2021 оны 10 дугаар сарын 15-нд үйлдвэрлэгдэж,
2022 оны 07 дугаар сарын 15, 16-нд хугацаа нь дуусах, |
|
2021 оны 10 дугаар сарын 16-нд үйлдвэрлэгдэж,
2022 оны 05 дугаар сарын 29-нд хугацаа нь дуусах, |
|
2021 оны 10 дугаар сарын 17-нд үйлдвэрлэгдэж,
2022 оны 05 дугаар сарын 30-нд хугацаа нь дуусах, |
|
2021 оны 10 дугаар сарын 18-нд үйлдвэрлэгдэж,
2022 оны 05 дугаар сарын 31-нд хугацаа нь дуусах, |
|
Uovo Maxi | 2021 оны 10 дугаар сарын 15-нд үйлдвэрлэгдэж,
2022 оны 04 дүгээр сарын 20-нд хугацаа нь дуусах, |
2021 оны 10 дугаар сарын 15-нд үйлдвэрлэгдэж,
2022 оны 07 дугаар сарын 11, 12-нд хугацаа нь дуусах, |
Салмонелла нянгийн халдвар нь хүний биед ороод 2-36 цаг, дунджаар 6-12 цагийн дараа халуурах, гэдэс базлах, суулгах, бөөлжих, толгой өвдөх зэрэг хоол боловсруулах доод замын шинж тэмдгүүдээр илэрдэг гэдэсний халдварт өвчин юм.
МХЕГ-аас дээрх асуудалтай холбогдуулан Гаалийн ерөнхий газраас тухайн бүтээгдэхүүн Монгол Улсад импортлогдсон эсэх талаар лавлагаа мэдээлэл авахаар хандсан болно.
Үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Kinder нэрийн дээрх үйлдвэрлэсэн болон хадгалах хугацаатай шоколадыг хүнсний үйлдвэр, худалдаа, үйлчилгээ эрхлэгчид зах зээлд гаргахгүй, худалдахгүй байх, иргэд худалдан авахгүй байхыг сэрэмжлүүлж байна.
Бүтээгдэхүүнтэй холбоотой мэдээллийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 70128012 утсанд ирүүлнэ үү.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …