НАМЗХ-ны 25 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн хүрээнд холбооны залуучууд “Гэрэлтэх эхлэл” төслийг эхлүүлж, эмнэлгийн байгууллагуудад эмч, сувилагчдын өрөө тохижуулах ажлыг эхлүүлээд байгаа юм. Тодруулбал, улсын хэмжээнд 400 гаруй амрах өрөөг тохижуулахаар зорин ажиллаж байна.
Энэ ажлын эхлэл болгож өнгөрсөн удаад Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эмч, сувилагчдын амрах өрөөг тохижуулсан бол өнөөдөр /2022.04.01/ НАМЗХ-ны тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Учрал сайд нарын II дугаар эмнэлэгт ажиллаж, амрах өрөөг нь хүлээлгэн өглөө.
Ташрамд хэлэхэд, НАМЗХ “Гэрэлтэх эхлэл” төслийн хүрээнд 21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүргийн эрүүл мэндийн ажилчдын амралтын өрөөг тохижуулах юм. Тухайлбал, өнгөрсөн сард Баян-Өлгий, Сүхбаатар, Сэлэнгэ аймагт энэ төсөл амжилттай хэрэгжиж, эмнэлгийн ажилчдад амралтын өрөөг нь тохижуулан хүлээлгэн өгчээ.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …