Олон улсын эрчим хүчний форум (IEF)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Жозеф Макмонигл өчигдөр /2022.03.29/-ний өдөр Bloomberg-т ярилцлага өгөхдөө, барууны орнуудын ОХУ-д хориг тавьж байгаа энэ үед Оросын газрын тосны нийлүүлэлтийн хэмжээ буурч, газрын тосны үнэ 150 ам.долларт хүрч болзошгүй байгааг онцоллоо.
Мөн тэрээр хэлэхдээ ОХУ, Украины нутаг дэвсгэрт довтолсоны дараагаар Оросын газрын тосны нийлүүлэлт өдөрт ойролцоогоор 1.5 сая баррелиар буурна гэсэн болов ч зах зээлд үзүүлэх бодит нөлөөллийн дүгнэхэд дахин хоёр долоо хоног шаардагдана гэжээ. Тиймээс ирэх саруудад үнийн маш том хэлбэлзэл, урт хугацаанд үнэ 150 ам.доллар/баррель хүрч магадгүй аж.
Мөн Эрчим хүчний салбарын бусад шинжээчид болон хөрөнгө оруулалтын банкуудын үзэж буйгаар ОХУ-ын газрын тосны нийлүүлэлтэд хязгаар тавихад газрын тосны үнэ 150 ам.доллар/баррель хүрнэ гэжээ.
Ташрамд хэлэхэд, ОПЕК+ бүлгийн гол гишүүд болох Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират улсууд Украинд түрэмгийлсэн Оросын эсрэг арга хэмжээ авахгүй гэдгээ мэдэгдээд байна.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …