“Хөтөлийн цемент шохойн үйлдвэр” ХК-ийн хувьчлалыг цуцалсан шийдвэрийг өнөөдөр албан ёсоор танилцуулсан ба эдийн засагч Л.Наранбаатарыг тус компанийн захирлаар томилсон билээ. Тэрбээр ажлаа хүлээн авсан анхны өдрөө “Амаргүй нөхцөл угтаж байна. Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн эдийн засаг хүндэрсэн, хөгжлийн банкны өр зээлээ төлж чадахгүй байдалд оржээ. Бүтээн байгуулалтын улирал эхэлж буй энэ үед цементийн үнээ өсгөжээ. Сахалын талынхан ажил хүлээлцэхгүй шүүхдэнэ гэнэ. Төр үнэгүй өгсөн өмчөө буцааж авах ажилд их л саад учрах бололтой. Юутай ч үйлдвэртэйгээ танилцъя гэж гуйлаа. Баялагтаа эзэн Монголын төлөө зүтгэнэ ээ” хэмээн байр сууриа илэрхийлжээ. Түүнийг олон нийт Эдийн засгийн форумыг хааж, индэрт үг хэлж байсан УИХ-ын дарга руу оймс шидсэн гэдгээр нь андахгүй танина. Тухайн үед согтуу байсан, эсхүл сонгууль ойртсоноос болж мэдрэл нь муудсан гэх хошин яриа тарж байлаа.
Үүгээр зогсохгүй АН-ын нэрийн дор байсхийгээд л жагсаал цуглаанд оролцож МАН-ыг шүүмжилдэг байснаа гэнэт л 2020 онд МАН-д гишүүнээр элсэж, хайр зарлаад эхэлсэн. Гэтэл намд элсээд 2 жил ч хүрэлгүй ийн томоохон үйлдвэрт эзэн суучихаж байгаа нь энэ.
Хамгийн сонирхолтой нь тэрбээр, УИХ-ын 2020 оны сонгуулиар хоёр тойрогт хоёр өөр эвслээс нэр дэвшиж байсан тийм л хуудуутай нөхөр. Бүр тодруулбал, “Зөв хүн электорат” эвслийн 2020.5.16-ны өдрийн 7 дугаар тогтоолоор УИХ сонгуулийн 19 дүгээр тойрогт,
“Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвслийн 2020.5.16-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор УИХ сонгуулийн 22 дугаар тойрогт тус тус нэр дэвшсэн байдаг. Улмаар нэр дэвшигч нэгээс илүү тойрогт нэр дэвшихийг хориглосон хуулийн заалттай учир түүнийг СЕХ-ноос нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан түүх бий. Харин сонгуулийн дараахан МАН-д элсэж, өнөөдөр “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр” ХК-ийн захирлаар томилогдож байгаа нь энэ.
Д.Дуулим
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …