Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 6 дугаар хуралдаан 3 дугаар сарын 28-ны өдөр хуралдахаар боллоо. Хурлаар
1. Хуралдааны дэг батлах тухай
2. Зөвлөл байгуулах тухай
3. Засаг даргын 2021 оны үйл ажиллагааны тайлан хэлэлцүүлэх тухай
4. Төлөөлөгчдийн ёс зүйн дүрэм батлах тухай
5. Хороодын хамтарсан баг байгуулах тухай
6. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүн шинэчлэх тухай
7. Орон нутгийн санг бүрдүүлэх, захиран зарцуулах, түүнд хяналт тавих журам батлах тухай
8. Баянзүрх дүүргийг урт, богино, дунд хугацаанд нь хөгжүүлэх “Хөгжлийн зураглал – 2030” бодлогын баримт бичгийг батлах тухай
9. Дүрэмд өөрчлөлт орох тухай
10. Төрийн дээд шагналд уламжлах тухай
11. Хаягийн зураг баталгаажуулах тухай
12. Хороодын хэсгийн хуваарь батлах тухай
13. Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүний хэрэглэх зааг, хязгаарыг шинэчлэх батлах тухай Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 13 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.
Ээлжит 6 дугаар хурал Баянзүрх дүүргийг богино, дунд, урт хугацаанд хөгжүүлэх “Хөгжлийн зураглал – 2030” бодлогын баримт бичгийг батлах асуудлыг хэлэлцэж байгаагаараа онцлог. Аймаг, дүүрэг, орон нутгийн хувьд өмнө нь бодлогын баримт бичгийг өөрсдөө санаачлан боловсруулж анхан шатны нэгж болох хорооноос эхлээд эрдэмтэн судлаачид, нийслэл, УИХ-ын түвшинд санал бодлыг тусгаж байсан удаагүй. Тэр ч утгаараа 6 дугаар хурлыг “Түүхэн” хурал гэж тодотгож байна.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …