Баянгол дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн #анхдугаар хурал 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 11:00 цагт танхимаар хуралдлаа. Хуралдаанд Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Сэмжидмаа, зөвлөлийн гишүүд 90 хувийн ирцтэй оролцов. Улмаар 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чанарыг сайжруулах, энэ талаар олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх, бусад хэлтэс газартай хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр тодорхой ажлууд төлөвлөлөө.
Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн дарга, хошууч Э.Итгэлтөгс гишүүнээр нэмж орууллаа.
Хуралдааны төгсгөлд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Ажлын албаны ажиллах журмын төсөл танилцуулж холбогдох арга хэмжээ авч ажиллахаар болов.
Дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Сэмжидмаа: “ГХУСАЗСЗ 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө 100 хувь санал нэгтэйгээр дэмжиж батлахаар боллоо. Та бүхний тусгасан санал бүхэн бодит шийдвэр үр дүнгээ өгөх ажил хэрэг болно. Гэмт_хэрэг_гарсан_хойно нь биш бид гарах_эрсдлийг_тооцоолж_урьдчилан_сэргийлж ажиллах нэг_зорилгын_төлөө зөвлөлийн гишүүд уялдаа холбоогоо нягт сайжруулж ажиллахыг үүрэг болгож байна” гэдгийг онцолсон юм.
Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл Улсын хэмжээнд гэмт хэрэг гаралт түүний эсрэг хийж хэрэгжүүлж буй ажил чиг үүргийг танилцуулж, УИХ-д өргөн барьсан хуулийн шинэчилсэн найруулга,архидан_согтуурах_донтой_хүнд_үзүүлэх_сэтгэц, нийгмийн_сэргээн_засах_эмчилгээ, тусламж үйлчилгээний шинэ стандартыг нутагшуулах ажлыг зохицуулах зөвлөлөөс холбогдох байгууллагуудтай хамтарч хэрэгжүүлж эхэлсэн талаар мэдээллийг өглөө.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …