УИХ-ын 11 гишүүн чихэрлэг, хэт чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах зорилгоор хуулийн төсөл өргөн барив.
Энэ талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа: “Хууль тогтоогчийн хувьд улс орны хөгжлийн бодлого аль болох урт хугацааны үр дүнг харж, түүнийг чиглүүлж байх ёстой гэж боддог. Нийгэмд тулгамдаж буй аливаа асуудалд гал унтраах байдлаар хандаад ямар ч үр дүн гардаггүй. Олон улсын туршлагаас харахад боловсролын системд хийсэн өөрчлөлтийн үр дүн 5-10 жил, эрүүл мэндийн салбарын бодлогын өөрчлөлт түүнээс ч урт хугацаанд үр дүнд хүрдэг.
Энэ утгаараа хэт чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах, хэрэглэгч, үйлдвэрлэгч болон бусад оролцогч талуудын эрх ашгийг хангахуйцаар хуулийн төсөл боловсруулагдлаа. Тодруулбал, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй чихрийн агууламжтай ундааны үнэнд өөрчлөлт орохгүй ба хэт чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах зорилгоор татвар ноогдуулах хууль санаачласан” гэв.
Хуулийн санаачилга нь нийт чихэрлэг ундаанд татвар ногдуулан төсвийн орлогыг нэмэх биш эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй буюу 100 гр ундаанд 5 гр чихэр агуулагдвал ямар нэг татваргүй, түүнээс дээш чихэртэй ундааны хэрэглээг татвараар зохицуулах юм.
Хууль хэрэгжих хугацаа 2024 оны 1 сарын 1-ний өдөр гэсэн нь үндэсний үйлдвэрлэгчид чихэрлэг ундааны найрлага дахь чихрийн хэмжээг бууруулах, хүүхэд, багачууд, залуучуудын дунд эрүүл хэрэглээний суртачилгаа, ойлголт өгөх боломж олгох юм. Хууль хэрэгжсэнээр бүрдэх татварын орлогоор цэвэр ус уух боломжийг цэцэрлэг, сургууль, олон нийтийн газар бий болгох, эрүүл зохистой хоол хүнсний соёлыг хэвшүүлэх, сурталчлахад зарцуулах аж.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …