Монгол Улсын Засгийн газраас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т үйлдвэрлэл, технологийн парк байгуулах тусгай зөвшөөрөл олгосон. Энэ хүрээнд зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах бөгөөд эндээс гарах хүхрийн давхар исэл агуулсан хийг битүүмжлэн, физик химийн шинж чанарт үндэслэн хий цэвэршүүлэх төхөөрөмжийн системээр оруулан цэвэршүүлэх юм. Зэсийн баяжмал хайлуулах технологиос үл хамааран хий цэвэршүүлэх төхөөрөмжийн системийг сонгох боломжтой аж.
Олон улсын туршлагаас үзэхэд, тухайн улс орны байгаль орчинд тавигдах шалгуур стандартаас хамааран хий цэвэршүүлэх төхөөрөмжийг сонгон хэрэглэдэг. Орчин үеийн зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрүүд хайлалтад орж буй зэсийн баяжмалд агуулагдаж буй хүхрийн 95 хувиас илүүг битүүмжлэн цэвэршүүлж, боловсруулан байгаль орчинд хор нөлөөгүй технологи ашиглаж байна.
Тухайлбал, Япон, Баруун европын орнууд хүхрийн давхар ислийг битүүмжлэн 99 хувь цэвэршүүлж үйлдвэрлэл явуулдаг. Эндээс хүхрийн хүчил, элементийн хүхэр, гипс үйлдвэрлэдэг гэж, Хөгжлийн хэлтсийн Тэргүүлэх металлургич-инженер Б.Алтангэрэл мэдээллээ. Эрдэнэт үйлдвэрийн хувьд Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрээс ялгарах хүхрийн давхар исэл агуулсан хийг боловсруулан элементийн хүхэр гаргахаар гаднын компанитай хамтран үйлдвэрлэлийн туршилт явуулж байна.
More from Уул уурхай
УУЛ УУРХАЙ, ГАЗРЫН ТОСНЫ ТӨВ ЛАБОРАТОРИЙН ЗАСВАР, ШИНЭЧЛЭЛИЙН АЖЛЫН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Ашигт малтмал, газрын тосны газарт БНСУ-ын Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллагын (КОЙКА) буцалтгүй тусламжаар “Монгол улсын агаарын чанарыг сайжруулах хүрээнд …
УУХҮЯ-НААС ЗОХИОН БАЙГУУЛСАН ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН БИРЖИЙН АРИЛЖАА ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БНХАУ-ЫН ЖҮНТЯОШАНЬ ГРУПП ОРОЛЦОЖ БАЙНА
Монгол Улс 56.5 сая.тн зэс металлын баталгаат нөөцтэй ба 2023 оны гүйцэтгэлээр 1,525.0 мянган.тн зэсийн баяжмалү экспортод гаргасан. Цаашид Оюу …
СХД-ИЙН АВТО ЗАМУУДАД 26 ТН ДАВС, 40 ТН БОДИС ЦАЦАН АЖИЛЛАЖ БАЙНА
11 дүгээр сарын 04-ний өдрийн орсон цаснаар нийтийн эзэмшлийн зам талбайд халтиргаа гулгаа үүсээд байна. Тиймээс дүүргийн зам цэвэрлэгээний 8 …