Говьсүмбэр аймгийн удирдлагууд болон БОАЖЯ-ны харьяа газар, хэлтсийн ажилтан албан хаагчдын төлөөлөлтэй БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ уулзаж, салбарын өнөөгийн нөхөл байдал, тулгамдсан асуудлаар санал солилцов.
Өнөөдрийн байдлаар Говьсүмбэр аймаг дахь БОАЖЯ-ны харьяа газар, хэлтсүүд 10 дахь жилдээ түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байна. Үе үеийн салбарын сайд, холбогдох албан тушаалтанд асуудлаа хүргүүлдэгч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй гэдгийг уулзалтын үеэр албан хаагчдын төлөөлөл учирлаж байв.
Түүнээс гадна орон нутагт гэлтгүй байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн бодлогыг шинэчлэх бодит шаардлага тулгарч байгааг хэллээ.
Мөн тус аймгийн газар зүйн байршил, орон нутгийн онцлогоос хамаарч усны нөөцийн судалгааг онцгойлон анхаарах хэрэгцээ, шаардлага үүсэж байгааг Говьсүмбэр аймгийн БОАЖГ-ын дарга Д.Мөнхжаргал ярив. Хүн зоны оршихуйн үндэс болсон усны асуудалд онцгойлон анхаарч өгөхийг тэрээр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнээс хүссэн юм.
Уулзалтын үеэр хамгийн их хөндөгдөж байсан асуудал бол салбарын хэмжээнд ажиллаж байгаа мэргэжилтэн, албан хаагчид, байгаль хамгаалагчдын цалингийн шатлал, урамшууллыг нэмэгдүүлэхэд бодитой санаачилга гаргаж өгөхийг хүсэж, итгэл хүлээлгэж буйгаа илэрхийлж байв.
Мөн байгаль орчны салбарын бүтэц, орон тоо, босоо болон хэвтээ удирдлагын тогтолцоог эргэн харах хэрэгтэйг ч дурдаж байв.
Аймаг, орон нутагт тулгамдаж буй асуудлууд нийтлэг байна. Тухайлбал, хүний нөөц, техник, тоног төхөөрөмж, машин механизм, цалин хөлс, эрх зүйн орчинг сайжруулж, тодорхой болгох зэрэг асуудлууд хөндөгдөж байна.
Тиймээс асуудлаа нэгтгэн шийдвэрлэх чиглэлээр салбар яам хамтын ажиллагаагаа бэхжүүлж, уялдаа холбоотой ажиллахыг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ санууллаа.
Түүнчлэн БОАЖЯ бол бодлогын газар гэдгийг тэрбээр тодотгоод, салбарын хэмжээнд авлигаас ангид, ил тод, нээлттэй ажиллах болно гэв.
Цаашид салбарын хэмжээний улсын тусгай хамгаалалттай газар нутагт менежментийн тогтолцоог шийдэж, эдийн засгийн эргэлтэд оруулах хэлбэрээр бие даан санхүүжилтээ шийдэх боломжийг бий болгоход салбар яам бодлогоор дэмжиж ажиллана гээд,
Орон нутагт биечлэн ажиллаж, харьяа газар, хэлтсүүдийн ажилтан, албан хаагчиддтай уулзалт хийж буй нь салбарын өмнө тулгамдаж байгаа энэ мэт асуудлаа хэлэлцэж, шийдвэрлэх чиглэлээр хамтран ажиллах, уялдаа холбоогоо бэхжүүлэхэд чиглэж байгааг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ уулзалтын төгсгөлд онцоллоо.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …