Хүүхдийн эрхийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд нийгмийн нөөц баялгийг дайчлах, салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, холбогдох төрийн байгууллагад чиглэл, хуулийн этгээдэд зөвлөмж өгөх чиг үүрэг бүхий Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхий сайд 2022 оны 2-р сарын 21-ны өдрийн 23 дугаар захирамжаар шинэчлэн баталсан.
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр боллоо. Хуралд “Хүүхдийн эрхийг хангахад салбар дундын хамтын ажиллагаа, үр дүн, тулгамдаж буй асуудал” сэдвээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, “Хүүхдийн эрхийн нөхцөл байдал, статистик үзүүлэлт” сэдвээр Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа, “Хүүхдийн цогц хөгжлийн онцлог I шатны судалгааны үр дүн” сэдвээр Боловсролын хүрээлэнгийн судлаач С.Санжаабадам мэдээлэл хийж, зөвлөлийн 2022 оны төлөвлөгөөний төслийг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж танилцуулж хэлэлцүүллээ.
Үндэсний зөвлөлийн төлөвлөгөөнд хүүхдийн эрхийг хамгаалах салбар дундын хамтын ажиллагаа, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хууль тогтоомж, эрх зүйн орчныг сайжруулах, хүүхдийн төлөөх хөрөнгө оруулалт, бүтэц орон тоог нэмэгдүүлэх, хүүхдийг аливаа хүчирхийлэл, дарамт, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх хүрээнд 28 арга хэмжээг тусган, салбар дундын оролцоотойгоор хэрэгжүүлэхээр баталлаа.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …