Өнөөдрөөс эхэлж байгаа “Хашаа” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газрын дарга И.Баттөгс, Газар зохион байгуулалтын албаны дарга Бат-Өлзий нар зарим байршлууд дээр ажиллалаа. Тухайлбал
– Баянзүрх дүүргийн 4-р хороо, Сод эрхэс төвийн урд талд байрлах объект болоод хашааг буулгаж, авто зам хийнэ.
– “Натур” худалдааны төвөөс урагш Нарны замтай холбогдох нэг л замтай. Ачаалал ихтэй байдаг тул шинээр авто замын ажил хийгдэнэ.
Дээрх ажлууд хийгдсэнээр хороолол доторх түгжрэл тодорхой хувиар буурах, хотын өнгө үзэмжид сөрөг нөлөө үзүүлж байгаа зарим газарт тохижилт хийж иргэдэд ая тухтай амьдрах орчинг бүрдүүлэх юм.
Иргэд, аж ахуй нэгж байгууллагын удирдлагууд Баянзүрх дүүргээс зохион байгуулж байгаа арга хэмжээг дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлсээр байна. Мөн гарааш буулгаж, чөлөөлсөн газарт иргэдийн саналын дагуу тохижилт, бүтээн байгуулалт хийх ажил үргэлжилнэ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …