Эдгээр өдрүүдэд Баянзүрх дүүргээс сонгогдсон гишүүд төлөөлөгчид иргэд, сонгогчидтойгоо уулзалт хийж байна.
Өнөөдөр л гэхэд /2022.02.24/ Баянзүрх дүүргийн 9,17-р хорооны иргэдтэй уулзаж өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, санаачилсан хуулиа танилцуулж, тулгамдаж буй асуудлаар санал бодлоо солилцжээ.
Энэ үеэр тус хороондын иргэд “автобусны буудлын тохижилт, нийтийн тээврийн хүрэлцээ, ногоон байгууламж байгуулах” зэрэг асуудлыг онцолжээ. Харин гишүүдийн зүгээс “2022 онд 9-р хороо буюу Шархад орчимд жишиг автобусны буудал барьж байгуулна. 9,23,28-р хороодыг холбох авто зам, гүүрний ажлыг эхлүүлсэн. Гэрэлтүүлгийн асуудлыг шийдвэрлэж харанхуй гудамгүй хүүхэд багачууд, иргэдэд аюулгүй орчин бүрдүүлнэ. Сургуулийн болон нийтийн тээврийн асуудлыг хөндөнө. 2023 онд ахмадын өргөө, авто зам дэд бүтэц, тохижилтын ажлуудыг хийнэ” гэхчлэн хийгдэж буй бүтээн байгуулалт, хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээнүүдээ тайлагнасан юм.
Өнөөдрийн уулзалтын талаар УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан “Иргэдэд хий дэмий олон юм ярьж, амлаж байснаас ганц ч болтугай асуудлыг нь шийдэж, үр дүнтэй байх нь чухал. Тиймээс бид иргэдтэй хийж буй уулзалтад иргэдийн санал хүсэлтийг түлхүү сонсож байгаа. Мөн тухайн хорооноос сонгогдсон нийслэл, дүүргийн төлөөлөгч, иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг төрийн байгууллага, хорооны удирдлагуудыг урьж оролцуулж асуудлыг сонсож, мэдэрч, иргэн бүрд хүрч ажиллахыг шаардаж байгаа. Уулзаж буй иргэдийн дийлэнх нь газар, дэд бүтэц, дахин төлөвлөлт, тог дулаан, тохижилтын асуудлыг хөндөж байна. Энэ бүх асуудлыг шийдэхэд иргэн бүрийн оролцоо хяналт, шахалт, дэмжлэг чухал” гэсэн юм.
Маргааш /2022.02.25/ нэр бүхий гишүүд төлөөлөгчид Баянзүрх дүүргийн 1,3,7 дугаар хорооны иргэдтэй уулзах юм байна.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …