Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 12 агентлагт ажиллаж эхэллээ. Өнөөдөр нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт ажиллав. Энэ үеэр жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, тогтоомж, төрийн бодлогыг байгууллагын чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлын үр дүнг үнэлж дүгнэлээ. Мөн тус хорооноос өнгөрсөн онд уламжилсан санал, дүгнэлтийн биелэлттэй танилцсан юм.
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын тайлан мэдээллээс дурдвал, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомж, төрийн бодлогын байгууллагын чиг үүргийн хүрээнд хэлэлцүүлэг, сургалтуудыг зохион байгуулжээ. Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн 23 хорооны иргэд болон сувилахуйн сургуулийн оюутнуудад хийсэн дээрх арга хэмжээний хүрээнд хүйсийн хамааралтай хүчирхийллийг бууруулахад охид, эмэгтэйчүүд өөрсдийгөө болон бусдыг хамгаалах, урьдчилан сэргийлэх ойлголт мэдлэгийг олгосон байна.
Харин тус хорооноос өгсөн зөвлөмжийн хүрээнд “Сургуулийн автобус” төслийг хэрэгжүүлж буй нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын жолооч болон хүүхэд зохицуулагч нарт цахим сургалт олгожээ. Мөн “Дэлгэцийн донтолт, цахим орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” зэрэг 20 орчим сургалт, бусад арга хэмжээг зохион байгуулсан байна.
Хүний хөгжлийн хороо ирэх долоо хоногт Нийгмийн бодлогын хэлтсийн үйл ажиллагааны гүйцэтгэлийн төлөвлөгөө, тус хорооноос өгсөн санал зөвлөмжийн биелэлтэй танилцана.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …