Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо Эрүүл мэндийн яамтай хамтран “Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлага зохион байгуулалтыг сайжруулан, тусламж үйлчилгээг шинэ шатанд гаргая” зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Тус зөвлөгөөнд 21 аймаг, нийслэлийн 8 дүүргийн 206 өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, засаг дарга, нягтлан бодогч нар, ЭМЯ-ны газар хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, аймаг, нийслэлийн ЭМГ дарга нарын төлөөлөл, ЭМДЕГ, ЭМХТ-н мэргэжилтнүүд ДЭМБ, АХБ, Глобал сангийн удирдагч мэргэжилтнүүд нийт 350 гаруй хүн оролцож байна.
Зөвлөгөөнөөр Өрхийн эрүүл мэндийн төвд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх зөвлөмж гарган хэрэгжүүлэх юм. 2022 оны байдлаар нийт 3334 эмч эмнэлгийн ажилчид ажиллаж Монгол Улсын 2.4 сая буюу хүн амын 70 хувьд Эрүүл мэндийн анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Зөвлөгөөний үеэр
- “Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал тулгамдаж буй асуудлууд” Илтгэгч Доктор профессор С.Ламбаа МӨАУМХ-ны ерөнхийлөгч,
- “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний талаарх төрийн бодлого, хэрэгжилт цаашдын чиг хандлага” Илтгэгч Б.Буянтогтох ЭМЯ-ны БТГ-ын дарга,
- “Нийгмийн эрүүл мэндийн бодлого ба ӨЭМТ-ийн гүйцэтгэх үүрэг чиг хандлага, цаашдын зорилт” Илтгэгч Д.Баярболд ЭМЯ-ны НЭМГ-ын дарга
- “Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээний санхүүжилтийн талаар баримтлах бодлого, чиглэл хэрэгжилт цаашдын зорилт”, Илтгэгч Б.Мөнхтуул ЭМЯ-ны СЭЗГ-ын дарга,
- “ӨЭМТ-ийн тусламж үйлчилгээг санхүүжүүлж буй ЭМД-ийн газрын санхүүжилт, бодлого, чиглэл, зорилт” Илтгэгч Л.Бямбасүрэн ЭМДЕГ-ын дарга,
- “ӨЭМТ-ийн хүний нөөцийг сургаж, бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах чиглэлээр төрөөс баримтлах бодлого, чиглэл”, Илтгэгч Б.Нарантуяа,
- ДЭМБ-аас Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээг дэмжиж хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр, цаашид хэрэгжүүлэх хөтөлбөр, ОУ-ын туршлага” Илтгэгч Б.Алтанзагас ДЭМБ-ын ЭМАШТҮ хариуцсан мэргэжилтэн,
- “АХБ-наас ӨЭМТ-ийн тусламж үйлчилгээг сайжруулахад хэрэгжүүлж буй, төсөл хөтөлбөр цаашдын чиг хандлага” Илтгэгч Г.Баясгалан ЭМХХТ-5 төслийн зохицуулагч,
- “Глобаль сангаас ӨЭМТ-ийн тусламж үйлчилгээг дэмжин хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр цаашдын чиг хандлага” Илтгэгч Н.Цогзолмаа Глобаль сангийн төслийн зохицуулагч
Тус тус илтгэлүүд тавигдлаа. Үүний дараа илтгэлтэй холбоотой асуултанд хариулав. Зөвлөгөөний дараа ӨЭМТ-ийн дарга нар нягтлан бодогч нарыг санхүүжилт, удирдлагын чиглэлээр чадавхжуулах 3 өдрийн сургалтыг зохион байгуулах юм.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …