Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шилэн дансны талаар өчигдөр (2022.02.22) иргэн Б.Цогтгэрэл фэйсбүүк хуудастаа нийтэлсэн. Ингэхдээ татвар төлөгчдийн мөнгөнөөс хэн нэгэн дарга 7.8 сая төгрөгөөр “Нью имплант” гоо сайхны эмнэлгээр үйлчлүүлсэн төлбөрөө төлсөн талаар онцолсон байв.Тэгвэл эл асуудлаар Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас дараах тайлбарыг хийлээ.
Тайлбарт “Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2021 оны аравдугаар сарын 1-нээс соёл, урлагийн байгууллагын үйл ажиллагаа, үзвэр үйлчилгээг 50 хувийн дүүргэлттэйгээр нээсэнтэй холбоотойгоор НИТХ нь Төв номын сан, Д.Нацагдоржийн нэрэмжит номын сангуудад шаардлагатай ариутгалын хаалга, бусад халдвар хамгааллын дэглэм баримтлахад шаардлагатай бусад хэрэгслийг олгосон.
Улмаар “Нью Имплант” компани дээрх халдвар хамгааллын тоног төхөөрөмжийг нийлүүлсэн. Уг аж ахуйн нэгж нь эмнэлэг, эрүүл мэндийн тоног төхөөрөмж, тусламж үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж юм. Номын сангуудад дээрх хэрэгсэл, тоног төхөөрөмжийг 2021 оны аравдугаар сарын 6-ны өдөр хүлээлгэн өгч, энэ талаарх мэдээллийг иргэдэд нээлттэй хүргэсэн” гэжээ.
Энэхүү үйл явдалтай холбоотой мэдээллийг энд дарж үзнэ үү
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …