АНУ, Их Британи, Европын Холбоо Оросын санхүүгийн байгууллагууд, компаниуд болон хувь хүмүүст хориг авсан байна.
АНУ
АНУ Оросын санхүүгийн хоёр томоохон байгууллага болох “Внешэкономбанк” болон тэдний цэргийн банкийг бүрэн блоколсон хориг арга хэмжээ авлаа. Энэ нь АНУ Оросын Засгийн газрыг барууны санхүүжилтээс хасаж байна гэсэн үг юм. Эдгээр хориг арга хэмжээ өчигдөр буюу мягмар гарагаас хэрэгжиж эхэлсэн бөгөөд Ж.Байдены хэлснээр, “Оросын элитүүд болон тэдний гэр бүл”-ийн эсрэг арга хэмжээ өнөөдөр эхэлж байгаа юм.
АНУ мөн Балтын тэнгисийн орнуудад цэргийн оролцоогоо нэмэгдүүлэхээр төлөвлөлөө. “Балтын холбоотнууд болох Эстони, Латви, Литва улсуудыг бэхжүүлэхийн тулд Европт өмнө нь байрлуулсан цэргүүдэд нэмэлт хүч, хөрөнгө илгээхийг зөвшөөрсөн. Энэ нь АНУ-аас хийж буй хамгаалалтын алхам юм.
Парис
Парист болсон Европын Зөвлөлийн яаралтай хуралдаанаар ОХУ-ын эсрэг багц хориг арга хэмжээ авах юм. Орост асар их хохирол учруулах хориг арга хэмжээний багцыг батлах шийдвэрт хүрсэн байна.
Тодруулбал багц хориг арга хэмжээнд Донбассын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхийг дэмжсэн Төрийн Думын 35 депутатад авах арга хэмжээ багтсан байна. Үүнээс гадна, Европын зөвлөл Донбасс дахь Оросын ажиллагааг санхүүжүүлж буй банк, байгууллагууд гэх зэрэг 27 хувь хүн, хуулийн этгээдийг хар жагсаалтад оруулжээ. “Европын зөвлөл бизнес эрхлэгчдэдээ БНДАУ, БНЛАУ-тай бизнес хийхийг хориглож, Оросын санхүүгийн болон хөрөнгийн зах зээлд нэвтрэх эрхийг нь хязгаарласан” байна.
Герман
Мөн “Умардын урсгал-2” хий дамжуулах хоолойг ашиглалтад оруулах зөвшөөрөл олгох үйл явцыг зогсоох Германы шийдвэрийг гарчээ.
Их Британи
Харин Их Британийн хувьд ОХУ-ын таван банк, тус улсын Ерөнхийлөгч Владимир Путинд ойр гурван бизнес эрхлэгч болох Геннадий Тимченко, Борис Ротенберг болон үеэл Игорь Ротенберг нарыг хоригийн жагсаалтад оруулснаа мэдэгджээ.
Их Британийн Ерөнхий сайдын хэлснээр, ОХУ-ын “Россия” банк, “Промсвязьбанк”, “Үйлдвэрийн хадгаламжийн банк”, “Генбанк” болон “Хар тэнгисийн хөгжлийн банк” гэсэн таван банк хоригт орсон байна. Тус улсад эдгээр банкны хөрөнгө олдвол битүүмжлэх аж.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …