2021 онд 345 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх гомдол бүртгэж, 317 хүүхдэд хэрэг шалгах, шийдвэрлэх хугацаанд нөхцөл байдлын үнэлгээ хийж, 253 хүүхдэд эрх зүйн туслалцаа үзүүлж, 304 хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлжээ. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх дундаж хугацаа 26 долоо хоног, бие махбод болон сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн хүүхдийг нөхөн сэргээх дундаж хугацаа долоон долоо хоног, үл хайхрах хүчирхийлэлд өртсөн хүүхдэд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх дундаж хугацаа 2 долоо хоног байдаг аж. Тэгвэл хүчирхийлэлд өртсөн хохирогч хүүхдэд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх төвийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Дэлхийн зөн ОУБ-ын техникийн дэмжлэгтэй хамтран байгуулахаар ажиллаж байгаа талаар ХНХЯ-ны сайд А.Ариунзаяа нүүр номондоо онцолжээ.
Одоогоор тус төвийн байрны дотоод засвар, тохижилтын ажил хийгдэж байгаа гэнэ. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар баталсан “Хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлэх хуулийн этгээдийг магадлан итгэмжлэх журам”-ын хүрээнд магадлан итгэмжлэгдсэн төрийн бус байгууллагууд дунд НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ зарлах юм байна. Улмаар ирэх 3-р сараас байрыг ашиглалтад оруулж, төвийн үйл ажиллагааг нэн яаралтай эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаагаа тодотгожээ.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …