Сангийн сайд асан Ч.ХүрэлбаатарХөгжлийн банкны дуулиантай холбоотойгоор гурван тайлбар бичжээ. Түүний нүүр номоороо дамжуулж бичсэн тайлбарт Төрийн банкны асуудал ч багтжээ. Тодруулбал, Тэрбээр “Хөгжлийн банкны далимд Төрийн банкыг ч бас яръя. 2017 оны 11-р сард Сангийн сайдаар томилогдоод 76 захиралтай, “Шинжиан Шинфа”-д өгсөн луйврын зээлээс болоод олон арван тэрбумын алдагдалтай, жижиг сажиг хулгай нүүрэлчихсэн банк хүлээж авсан юм. Тун удалгүй Төрийн банкны удирдлагыг бүгдийг нь сольж 76 захирлыг 32 болгож шинэ бүтцээр ажиллуулж эхэлсэн. Одоо Төрийн банк 50 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байгаа. “Шинжиан Шинфа”-ийн луйварт оролцсон хүмүүсийн зарим нь ял авсан, зарим нь ял завшаад явж байна.
Хөгжлийн банк тойрсон олон нүгэл нүдээрээ гарна гэдэгт итгэж л байна. Яаж ч нуугдаад, яаж ч чулуу хөөлгөөд нэмэргүй дээ. Баригдана даа баригдана” гэжээ.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …