Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооноос санаачлан 2022 оныг иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалах зорилт дэвшүүлсэн.
Энэ хүрээнд илүүдэл жингүй Эртэч Монгол аянд Сонгинохайрхан дүүрэгт таван спорт заал иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж эхлээд байна. Үүнд:
1. ӨНӨР БҮС-Хөгжил цогцолбор сургууль
2. ТӨВИЙН БҮС – 21-р хороолол 62-р сургууль
3. ТӨВИЙН БҮС – Ханы материал 9-р сургууль
4. БАЯНХОШУУ БҮС – 76-р сургууль
5. ТОЛГОЙТ БҮС – Спорт хороо гэсэн газрууд дээр ажлын өдөр бүр 06:30-07:30 хүртэл иргэдтэй хамтран өглөөний дасгалыг хийж хэвшүүлж байна. Өглөөний дасгал хамтдаа хийж өдрийг эрч хүчтэйгээр эхлүүлэхийг уриалж байна.
Өнөөдөр /2022.02.18/ дүүргийн таван цэг дээр 74 байгууллагын 300 гаруй иргэд хамрагдан, идэвхтэй хөдөлгөөнийг хамтдаа хийлээ.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …