Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх болон холбогдох удирдлагууд 7 хоног бүрийн нэг өдөр тогтмол иргэдтэй уулздаг. Энэ удаагийн уулзалтад 20 гаруй иргэд оролцож санал хүсэлтээ илэрхийлсэн. Иргэдийн дийлэнх нь газар чөлөөлөлтийн ажилтай холбогдуулан чөлөөлсөн газар аялал жуулчлал, тоглоомын талбай, ногоон байгууламж зэрэг бүтээн байгуулалтын ажилд өөрсдийн хүч хөдөлмөрөө шингээж оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн алслагдсан хороодод мод үржүүлж тарих, хүн, амьтанд ээлтэй орчин бүрдүүлэх хүсэлтэй байна гэдгээ ч хэлсэн юм. Тухайлбал
1. 20-р хорооны иргэн Х.Хавалхаах өөрийн амьдарч буй хороондоо цөөрөм байгуулж, талбай цэцэрлэгжүүлж ашиглаж “Цөөрөмт ногоон төгөл” бий болгох төслөө танилцуулсан.
2. 21-р хорооны иргэн Д.Батгэрэл 2015 онд дүүргийн 4 дшгээр хороонд газар доороо гарааш, дээрээ тоглоомын талбайтай, тохижилтын төсөл боловсруулж тус хорооны 1,2,9,10 дугаар байрнуудын дунд хийхээр төлөвлөгдсөн боловч удирдлага солигдож цуцлагдсан. Энэ төслөө үргэлжлүүлж, дүүрэг орон нутгийнхаа төлөө ажиллахад бэлэн байгаа гэсэн юм.
Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ “Иргэдтэйгээ уулзаж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд бүх хүчээ дайчлана. Гэхдээ бидэнд шийддэг асуудал, шийдэж чаддагүй асуудал бий гэдгийг иргэд та бүхэн ойлгоорой. Дүүргийнхээ хөгжлийн төлөө зүтгэх хүсэл эрмэлзэлтэй байгаа хүмүүстээ баярлалаа. Бид нэг зүгт, нэг ойлголттой байж чадвал тулгарсан асуудлыг хурдан шийдвэрлэж чадна” гэсэн юм.
Уулзалтад оролцсон зарим иргэдийн хувьд ТҮЦ зээлээр авсан боловч тавих газаргүй, амьдарч буй газар нь өөр хүний нэр дээр гэнэт шилжсэн, СӨХ-дын тамга тэмдэг, үйл ажиллагаа гэх мэт асуудлуудыг хэлсэн. Баянзүрх дүүргийн Засаг дарга болон удирдлагын багын зүгээс иргэдийн ирүүлсэн санал хүсэлтийг хүлээн авч, зарим асуудлыг газар дээр нь шийдэхээр боллоо гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …