Зорчигч тээврийн нэгтгэл ТӨҮГ-ын жолооч нарт гялгар уутанд хоол хийж өгсөн асуудал өчигдөр /2022.02.14/ цахим орчинд нэлээн шүүмжлэл дагуулав.
Энэ талаар өнөөдрөөс залруулга мэдээллүүд гараад эхэлжээ. Учир нь өчигдөр гадуур нэг удаагийн хоолны сав олдохгүй байсан тул хүнсний уутанд хоолыг хийж өгсөн гэж өөрсдийгөө хаацайлж, шалтаг тоочоод эхэлжээ. Бүр “Өчигдрийн хоолыг идээд хордлого авч өвчин туссан хүн алга. Битгий өлөнтөөд бай” хэмээн өөрсдийгөө зөвтгөж байгаагаас нь харахад муу сайн жолооч нар асуудал үүсгэлээ гэж компанийн удирдлагууд ууртай байгаа бололтой шүү. Өөрсдийгөө зөвтгөж, буруутныг бусдаас хайж болно. Гэхдээ учиртай зөвтгөмөөр юм. Өлөнтөөд байгаа хүмүүс өөрсдөө ирээд хоолноос амсаад үз ч гэж байх шиг. Бодит байдлыг харуулсан жолооч нарын эсрэг бараг л компанит ажил өрнөөд байгаа юмдаг уу даа.
Уг нь одоогоор 2 жилийн өмнө Зорчигч тээврийг нэгтгэл ОНӨААТҮГ-ын захирал Ц.Баттөр цар тахлын үед зургаан өрхөд /ажилчдынхаа/ хүнсний бүтээгдэхүүний дэмжлэг үзүүлээд л, ““Цар тахлын эрсдэлтэй нөхцөлд нийслэлийн иргэдийн төлөө сэтгэл зүтгэл гарган ажиллаж байгаа ажилтан албан хаагчдад талархал илэрхийлж цаашид цалин урамшууллыг нэмэгдүүлэх нийгмийн асуудлыг шат дараатай шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллана” гэдгээ мэдэгдээд байсан. Гэтэл өдгөө ажилчдын нөхцөл байдал дээрдэх биш бүр ийм дээрээ тулсан байгааг та бүхэн харж байгаа байх. Орой болгон нэг хүн томилон хоолыг халааж өгч байгаа гэдгээс нь харахад жолооч нарын өдөр бүр иддэг халаасан хоол ч олон асуудал дагуулж байсан биз ээ.
Ямартаа ч иргэдийн зүгээс хүнийг нохой шиг үзлээ. Байгууллагын уураг тархи болсон жолооч нартаа ингэж хандаж болохгүй зэргээр шүүмжилсээр байна.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …