Өнөөдөр Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд “Нийслэл хүрээ 110” архивын баримт, эд өлөг, гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ. Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар, нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны дарга Б.Батбямба, нийслэлийн Архивын газрын дарга Н.Туул болон түүх судлаачид оролцсон юм.
Энэ өдөр Богд хааны зарлигаар Их хүрээг Нийслэл хүрээ хэмээн нэрлэж, Улсын нийслэл, хот хэмээн зарласан өдөр. Даяар олонд ийнхүү зарлан тунхагласнаар Монгол Улсын орчин үеийн нийслэлийн эрх зүйн байдал анх хуульчлагдан баталгаажсан түүхтэй.
“Нийслэл хүрээ 110” үзэсгэлэнд Их хүрээг Нийслэл хүрээ болгож тунхагласан түүхэн баримт бичиг, Богд хааны мутрын тэмдэг, Нийслэл Хүрээний албаны газруудын тэмдэг, Хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайдын тамганы дардас, Хангарди шүтээн, нийслэл хотын анхны иргэдийн тухай баримтууд, түүхэн гэрэл зураг, шороон зураг зэрэг үзмэр дэлгэгджээ. Үзэсгэлэн энэ сарын 23-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд иргэд танхимаар болон цахимаар үзэх боломжтой.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …