Монгол Улсад арилжааны 12 банк үйл ажиллагаа явуулж байгаа. Гэхдээ нэг нь буюу ТӨРИЙН БАНК бол төрийн мэдлийнх. Тийм болохоор хэзээ ч хамгийн өндөр ашгийг олохгүй. Бас хэт доошоо орохгүй. Хэрэвзээ тэгэх аваас шууд ХУВЬЧЛАЛ гэдэг асуудал олон хүний шүлсийг гоожуулна. Тэр ч утгаараа банкны системийн таван том банкны ашгийг харахад Төрийн банк өнгөрсөн 2021 онд 51.5 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, бусад тавтай харьцуулахад 4т эрэмблэгдэсэн биз.
Тус банкны хувьд төрийн өмчийн оролцоотой учраас татвар төлөгчдийн мөнгө л эргэлдэж байгаа гэсэн үг. Тэр ч утгаараа хэмнэлт сайтай, хэрэглээ багатай байх ёстой. Гэтэл банкны бараг бүр салбарынхаа офиссын түрээсэнд сар бүр 5-13 сая төгрөг төлдөг. Энэ тухай бид өмнө нь мэдээлж байсан бөгөөд жилдээ ганц салбарын түрээсийн төлбөрт 60-156 сая төгрөг төлдөг гэсэн үг.
Төрийн өмчийн гэх статустай хэрнээ тэд Засгийн газрын захирамжийг ч үл тоодог “том толгой”-той. Уг нь коронавирусийн тархалт, халдвартай холбоотойгоор Засгийн газар ТӨСВИЙН ХЭМНЭЛТИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ 43 тоот тогтоол гаргаж, төрийн бүх шатны байгууллага хэмнэлтийн горимд шилжихийг даалгасан.
ТОГТООЛД:
1.4. энэ тогтоол батлагдахаас өмнө Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарлагдсанаас бусад автомашин, албан конторын тавилга, албаны болон ажлын дүрэмт хувцас, амралт, алжаал тайлах, фитнесийн тоног төхөөрөмж, хэрэглэлийн худалдан авалтыг зохион байгуулахгүй байх;
1.5. салбарын хэмжээнд хийх сургалт, семинар, хурал, зөвлөгөөн болон газар дээрх хяналт-шалгалт зэргийг цахим хэлбэрээр зохион байгуулж, сургалт, семинар, хурал, зөвлөгөөн зэрэг арга хэмжээний болон дотоод албан томилолтын зардлыг хэмнэх;
1.6. Засгийн газрын шийдвэр гарснаас бусад баяр ёслол, тэмдэглэлт ой, урлагийн наадам, спортын уралдаан тэмцээн, салбарын өдөр, аялал зугаалга зэргийг зохион байгуулахгүй байх;
1.7. хууль тогтоомж, Засгийн газрын албан ёсны шийдвэр, тэдгээрийн хэрэгжилт, цаг үеийн шинжтэй мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэх, сурталчлан таниулахаас бусад зорилгоор байгууллага, хамт олныг сурталчлах, салбарын болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нэвтрүүлэг, контент, баримтат болон цуврал кино зэргийг санхүүжүүлэхгүй байх;
1.8. байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, цэвэр усны хэрэглээнд 20-иос доошгүй хувийн хэмнэлт гаргах;
1.9. бичиг хэрэг, албан хэрэг хөтлөлтийг байгууллагын дотоод сүлжээнд цахим хэлбэрт шилжүүлэх замаар бичиг хэрэг, цаас, хувилагч, хэвлэгчийн хорны зэрэг зардлыг бууруулах.
- Төсөвт байгууллагын цалин хөлс, байр ашиглалттай холбоотойгоос бусад урсгал зардлыг төсвийн орлогын бүрдэлттэй уялдуулж, эрэмбэлэн санхүүжүүлэх арга хэмжээ авах
гэхчлэн заасан байдаг.
Гэтэл Төрийн банкныхан дээрх тогтоол дуусгавар болов уу үгүй юу энэ оны нэгдүгээр сард 7 сая 200 мянган төгрөгөөр СПОРТ ЗААЛ түрээсэлсэн байна. Энэ бол 2022 он дөнгөж гармагц нэгдүгээр сард хийгдсэн гүйлгээ. Цаашид хичнээн төгрөгөөр “зугаацах”-ыг Төрийн банкны удирдлагууд л мэдэх байх.
More from Эрэн сурвалжлах
С.АМАРСАЙХАН, Г.АРИУНБУЯН НАР ТӨСВИЙН 668 САЯ ТӨГРӨГӨӨР ПИАР ХИЙЖ ТҮМНИЙ ХӨРӨНГӨӨР ГАРАА УГААСАН УУ?
Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга Б.Ариунбуян нар улсын төсвийг үр ашиггүй зарцуулж, ард түмний хөрөнгөөр гараа угаасан байж болзошгүй баримтуудыг …
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 30 ДУГААР ХОРООНЫ ЗОЧИД БУУДАЛД БУЙДАН ШАТАЖ, НЭГ ИРГЭН АМИА АЛДЖЭЭ
Өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны зочид гал гарч байна гэсэн дуудлага ОБЕГ-т иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал …
БАЯНЗҮРХ, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА НАРТ ХОЛБОГДОХ ХЭРЭГ ПРОКУРОРТ ШИЛЖЖЭЭ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн 825 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт долоон хэргийг шүүхэд шилжүүлэх, …