Сүүлийн өдрүүдэд МАН-ынхныг бэлэг тарааж, хишиг хүртээхээс илүүтэй тэтгэвэр тэтгэмж, ажлын байр нэмэгдүүлэх дээр анхаараачээ гэж сөрөг хүчин болох АН-аас нэлээн шахаж шаардсан. Тодруулбал, өчигдөр л гэхэд УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар мэдээлэл хийхдээ “УИХ-д сонгогдсон бол хууль тогтоох ажилдаа, ИТХ-д сонгогдсон бол иргэдийн эрх ашгийг хангах ажилдаа төвлөрч, улс орноо, аймаг дүүргээ хөгжүүлэх үүрэгтэй юм. Гэтэл өдгөө тэтгэвэр нэмэхийг эсэргүүцсэн мөртлөө тавгийн идээгээр хуурах, ажлын байр бий болгохыг дэмжээгүй мөртлөө нэг удаа бэлэг өгөх, татварын таатай орчин бүрдүүлээгүй хэрнээ цугласан татвараас янз бүрийн бараа бүтээгдэхүүнээр хишиг хүртээж буйгаас бид зоригтой салах ёстой юм. Аль болгон нэг удаагийн аар саархан зүйлээр сонгогч иргэдээ аргалж хуурч ирэх билээ. Иргэд маань ч биднээс нэг удаагийн бэлэг, гурил будаа, тавгийн идээ өгөөчээ гэж шаардаагүй байх. Харин тэтгэврээ амьдралд хүрэхүйц болгох, үр хүүхдээ эрүүл аюулгүй орчинд өсгөх, сурагчдад чанартай боловсрол олгох, ажил хөдөлмөр эрхлэх таатай боломж бүрдүүлэхийг илүү хүсч байгаагаа байнга илэрхийлсээр байна” гэж байсан юм.
Тэгвэл маргааш УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулах захирамж гаргалаа. Хурлаар хэд, хэдэн чухал хуулийн төслүүдийг хэлэлцэж, төсөвт тодотгол хийж тэтгэврийн доод босго 350 мянган төгрөгийн 500,000 болгох , бага тэтгэвэр авч буй ахмадуудын тэтгэврийг ахиу нэмэх , мөн халамжийн тэтгэврийн хэмжээ болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдэд олгох тэтгэмжийн хэмжээг 288.000 төгрөг хэвээр үлдээх зэрэг нэн чухал асуудлыг шийдвэрлэх аж. Засгийн газрын зүгээс нэн яаралтай бус зураг , ТЭЗҮ-гүй зарим хөрөнгө оруулалтыг царцаах замаар санхүүжилтийг босгох бодлого барин ажиллаж байна.
Тэгэхээр нэг талаараа МУ-ын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх тэтгэвэр , тэтгэмжийг нэн яаралтай нэмэгдүүлэх чиглэл Засгийн газарт өгсөн нь ихээхэн түлхэц болсон ч нөгөө талаараа сөрөг хүчин энэ тал дээр үүргээ сайн гүйцэтгэсэн гэж тодотгох нь зүйтэй биз ээ.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …