Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Бат-Өлзийн Бат-Эрдэнийг томилсон юм. Тэгвэл шинэ сайд Б.Бат-Эрдэнэд УИХ-ын нэр бүхий гишүүд Н.Уртнасан сайдын ажил үүргийг үргэлжлүүлж хариуцлагатай байхыг санууллаа.
Тухайлбал, чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ таниас пи-араа багасгаж, ажлаа сайн хийхийг хүсч байна. Засгийн ажил хэдий ч УИХ-д ажлаа танилцуулдаг гэдгийг нэр дэвшигч анхаарах биз ээ. Миний хувьд Б.Бат-Эрдэнэ даргыг тодорхой хэмжээнд мэднэ. Онцлон нэг захих зүйл нь пи-араа л багасгах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол олон нийтийн сүлжээгээр цээжээ дэлдээд байвал иргэдийн хүлээлт нэмэгддэг. Цаасан дээр бичсэн ажлаа хийж гүйцэтгэж, ажлаа дуусгахыг хүсч байна. Н.Уртнасан сайдын хийж бүтээж байсан ажлуудыг үргэлжлүүлж хийхийг хүсч байна. Амаа багасгаж, ажлаа сайжруулж хийх хэрэгтэй. Сайдын ажил бол амар зүйл биш” хэмээв.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …