Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх эмзэг бүлгийн, зорилтот бүлгийн иргэдрүү чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг дэмжиж ажиллах шаардлагатай талаар холбогдох удирдлагууд, алба хэлтэст үүрэг болгосон. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Ц.Алтанзагасаар ахлуулсан зарим удирдлагууд “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын үйл ажиллагаатай холбогдуулан газар дээр нь ажиллаж, шаардлагатай судалгааг явуулж, хамтарч ажиллахаар боллоо.
Зөв амьдрах ухаан төрийн бус байгууллагын хувьд өнөөдрийн байдлаар 9 ахмад, 0-16 насны 43 хүүхэд, нийт 93 хүн амьдарч байна. Эдгээр иргэдийг дэмжих, ялангуяа хөдөлмөр эрхлэх боломжоор хангахад анхаарч ажиллахыг тус газраас хүссэн байна. Тэгвэл хөдөлмөр эрхлэх боломжтой иргэдийн мэдээллийг авах, үүний дараа ажлын байраар хангах үүднээс тодорхой ажлыг зохион байгуулна гэдгийг Баянзүрх дүүргийн засаг даргын орлогч Ц.Алтанзагас хэллээ. Тиймээс шаардлагатай Хөдөлмөр эрхлэх боломжтой иргэдийн судалгаа мэдээллийг авч тусламж дэмжлэгийг үзүүлж ажиллана гэв.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …