Засгийн газар, УОК-оос цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэхийг уриалж, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахгүй байхыг үүрэгдээд байгаа. Гэтэл Төрийн банк цар тахлын энэ үед олон нийтийг эрсдэлд оруулсан үйл ажилллагааг зохион байгуулах гэж байна гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн.
Тодруулбал, төрийн өмчит арилжааны ганц БАНК гэдгээрээ давуу эрх эдэлж, бизнес эрхлэгчдийн уулзалт, үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар зар тараасан байсан. Үзэсгэлэн худалдаа энэ сарын 14-16 нд Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордонд болохоор болж нийслэлийн төдийгүй орон нутгийн худалдаа эрхлэгчид бэлтгэн ажлаа хангаад байсан аж.
Гэтэл олон нийтийг эрсдэлд оруулсан үйлдэл гаргах гэж байна, худалдаа эрхлэгчдийн эрүүл мэндэд заналхийлсэн үйлдэл бус уу гэх мэт шум тараад эхэлмэгц тодорхойгүй хугацаагаар үзэсгэлэн худалдаагаа хойшлуулжээ. Мэдээж тэдний энэ огцом шийдвэр үзэсгэлэнд оролцох гэж байсан харилцагчдынх нь дургүйцлийг хүргэх нь тодорхой. Бараг л харилцагчдаа нэг сайхан чадчихаж байгаа юм л даа. Нөгөөтэйгүүр энэ талаарх мэдээлэл цацагдаж эхлээгүй бол тэд үйл ажиллагаагаа зохион байгуулж, хэчнээн хүн эрсдэлд орж, юу болох байсныг таашгүй. Ямартаа ч ганцхан хоногийн өмнө ч болов үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаа цуцалсан нь яамаа даа.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …