Төрийн банк дундаж давхаргыг дэмжих нэрээр энэ сарын 14-16 нд Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордонд үзэсгэлэн худалдаа зохион байгуулах гэнэ.
Уг нь Засгийн газар, УОК-оос цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэхийг уриалж, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахгүй байхыг үүрэгдээд байгаа. Гэтэл Төрийн банк төрийн өмчит арилжааны ганц БАНК гэдгээрээ давуу эрх эдэлж, бизнес эрхлэгчдийн уулзалт, тэдний бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулах нь.
Ковид-19 цар тахлын ОМИКРОН хувилбарын тархалт хүчээ авч, өдөрт 1000 хол давсан өвчлөл бүртгэгдэж байгаа ЭМЯ-наас байнга анхааруулж байна.
Тийм байтал Төрийн өмчит банк гэх статусаа ашиглаж тус банкныханы хийж байгаа үзэсгэлэн худалдаа нь иргэдийн эрүүл мэндэд заналхийлсэн арга хэмжээ болж хувирах гэж байгаа өөрсдөө мэдэхгүй байна гэж үү.
Төр хэдий эдийн засаг хүнд байсан ч арай ч иргэдийн эрүүл мэндэд заналхийлсэн үйлдлийг хөхиүлэн дэмжихгүй нь лавтай.
Эрхэм Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УОК-ийн дарга, Шадар сайд С.Амарсайхан та бүхэн Төрийн өмчийн ганц банкныхаа учрыг олж, төрийн эсрэг гэмт үйлдэл хийхээс нь сэргийлэх ёстой биш гэж үү.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …