Коронавирус халдварын нөхцөл байдлаас шалтгаалан цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх уриалга гарсан. Гэхдээ гэр бүлийн хүрээнд тэмдэглэхэд хүнсний болоод ахуйн хэрэглээний тодорхой хэрэгцээ гарч байгаа. Тиймээс энэ хэрэгцээг хангах, бизнес эрхэлж байгаа иргэдээ дэмжих үүднээс
Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх “Автомашинтай худалдаа”-г зохион байгуулах шийдвэр гаргасан.
Гарсан шийдвэрийн дагуу машинтай худалдаа эрхлэгчид өнөөдөр буюу 1-р сарын 13-аас эхэлж хорооны засаг даргатай гэрээ байгуулж, тогтоосон байршилд худалдаа эрхлэх боломжтой. Байршлуудын хувьд дүүргийн 10,19,22 дугаар хорооноос бусад 25 хороонд худалдаа эрхлэх боломжтой талбайг байгуулсан юм.
Худалдаа эрхлэгчдийн хувьд гэрээнд заасан үүргээ биелүүлэх ёстой. Тухайлбал халдвар хамгааллын дэглэмээ баримтлах, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн хямд үнээр худалдаалах, гарал үүслийн гэрчилгээ байх зэрэг шаардлагыг хангах үүрэгтэй.
Дашрамд Баянзүрх дүүргийн Засаг даргын иргэдээ эрүүл ахуйн шаардлага хангасан, чанартай бүтээгдэхүүн хүргэх, бизнес эрхлэгчдээ дэмжих үүднээс гаргасан шийдвэрийг томоохон аж ахуй нэгж байгууллагууд ч дэмжиж байна. Зарим газрууд түрээсгүй лангуу гаргаж өгөх саналаа ч хүргүүлсээр байгаа юм гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …