Шадар сайд С.Амарсайхан, Зам тээврийн сайд Л.Халтар болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр Замын-Үүд боомтод очин, цар тахлын улмаас хил гааль дээр үүсээд байгаа ачаа бараа гаргах, татан авах, манай талаас хамаарах хүндрэл бэрхшээлийг бууруулах асуудлыг газар дээр нь очиж шийдвэрлэхээр ажиллаж байна.
Шадар сайд тэргүүтэй албаны хүмүүс эхлээд Замын-Үүд дэх төмөр зам болон авто замаар чингэлэг тээвэрлэх, шилжүүлэн ачих “Бүс нутгийн ложистик төв”, Гаалийн бүрдүүлэлтийн албаар орж, ачаа тээврийн ажлын бэлтгэлийг шалгалаа. Хил гаалийн байгууллагын удирдлагууд чингэлэг тээврийн бэлтгэл ажил бүрэн хангагдсаныг Шадар сайдад мэдээллээ.
Дараа нь Замын Үүд дэх тээвэр эрхлэгчид болон тээвэр эрхлэгчдийн холбоодын төлөөлөлтэй уулзлаа. Тээвэр эрхлэгчдийн асуусан, “Замын-Үүдийн жолооч нараас сонгон хилийн дундын цэгээс татах чингэлэг тээвэрт оруулах, үгүй ядаж автомашиныг түрээслүүлж өгнө үү” зэрэг асуултанд Шадар сайд хариулт өгч, хэлсэн үгэндээ “Та бүхэн 30 жил урд хөршөөс ачаа барааг тээвэрлэн Улаанбаатар хот төдийгүй Монгол Улсын өнцөг булан бүрт хүргэж, иргэдийн хэрэглээг хангахад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Гэвч цар тахлын нөхцөл байдлын улмаас хил гаалиар орох ачаа бараа саатаж, улс орны хэмжээнд бараа бүтээгдэхүүний хомсдол үүсч, үнэ өсөхөд хүрч байна. Өмнө нь та бүхэн ойрын тээвэр хийж байсан ч халдвар хамгааллын дэглэм алдагдаж, алдаа оноо гарсан зүйл бий. Тиймээс Засгийн газраас энэ ажилд Хилийн цэрэг, Онцгой байдлаас алба хаагч жолооч нарыг татан оролцуулж байгаа. Энд хэн нэгний ямар нэгэн эрх ашиг байхгүй, зөвхөн Монголчууд та бидний нийтлэг эрх ашиг чухал байгаа гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Халдвар хамгааллын дэглэм алдагдснаас болж гурван сар гаруй хугацаанд хаалттай байсан хил өнөөдөр нээгдэж, ачаа бараа зөөвөрлөгдөх гэж байна. Та бүхний хэлж байгаа тээврийн автомашиныг богинын тээвэрт явуулах боломж нээлттэй. Энэ асуудлыг Ажлын хэсгийг ахлан ажиллаж буй Зам тээврийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ хариуцан, тээвэрлэгчидтэй санал солилцон шийдвэрлээд ажиллах нь зүйтэй. Төр засгийн зүгээс халдвар хамгааллын дэглэмийг өндөр хэмжээнд баримтлан, цаашид бараа тээвэрлэлтийг таслалгүйгээр явуулах зорилгоор тодорхой ажлуудыг шат дараатай хэрэгжүүлж эхэллээ. Улс эх орны эрх ашгийн үүднээс зохион байгуулагдаж байгаа эдгээр ажлуудыг хэрэгжүүлэхэд авто тээвэрлэгчид та бүхний үүрэг оролцоо нэн чухал” гэдгийг Шадар сайд яриандаа онцоллоо.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …