БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Суны бүрэн эрхийн хугацаа дуусаж, шинэ Элчин сайд иржээ. Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Нам-ыг Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.
Элчин сайд Жон Жэ Нам Монгол Улс, БНСУ-ын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг шат ахиулан хөгжүүлж, ард түмний найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэхийн төлөө хүч чармайлт гаргаж ажиллахын зэрэгцээ хоёр улсын иргэдийн зорчих нөхцлийг улам сайжруулах, мөн бүс нутгийн хүрээнд талууд хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Дэд сайд Б.Батцэцэг хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа эрчимжиж буйг онцлон тэмдэглээд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах төсөлд зориулан БНСУ-ын Засгийн газраас 500 сая ам.долларын зээлийг олгохоор болсонд талархал илэрхийлэв. Дэд сайд Б.Батцэцэг цаашид хоёр улсын харилцааг бүх талаар хөгжүүлэх, ялангуяа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, БНСУ-ын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Монгол брэндийг хөгжүүлэх, мөн иргэдийн солилцоог нэмэгдүүлэхэд БНСУ-тай нягт хамтран ажиллахын төлөө байгаагаа нотлоод Элчин сайдын ажилд өндөр амжилт хүслээ.
More from БНСУ-ын Консул
БНСУ-ын ЭСЯ визний журмаа шинэчилжээ
БНСУ-ын Элчин сайдын яам өнөөдөр буюу 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс визний журмаа шинэчилжээ.Шинэчлэгдсэн журмыг энд дарж үзнэ …
БНСУ: Сайн дураараа нутаг буцсан иргэдэд дахин виз олгоно
Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас тус улсын Хууль зүйн яамнаас зарлаад буй өршөөлийн аяны талаарх мэдээллийг ард иргэддээ …
БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улсад айлчилна
Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён 2019 оны 3 дугаар …
3 Comments
Like!! Really appreciate you sharing this blog post.Really thank you! Keep writing.
523123 616293Highest quality fella toasts, or toasts. will most definitely be given birth to product or service ? from the party therefore supposed to become surprising, humorous coupled with enlightening likewise. finest man speaches 196044