Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын нийт албан хаагч нарын оны отгон шуурхай хурлыг өнөөдөр /2021.12.31/ зохион байгууллаа.
Хурлыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Төмөрбаатарын хамт удирдан явуулж 2021 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэн, ололт амжилтаа ярилцлаа. Ирэх 2022 онд дүүргийнхээ иргэдрүү чиглэсэн олон ажлыг шинээр эхлүүлэн, амжилтаа улам ахиулан ажиллахын төлөө нэг сэтгэлээр, нэг баг болон ажиллахыг уламжлав.
Сонгинохайрхан дүүрэгт 2021 онд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг бүрэн шийдэж нийт 28 сургууль, 60 цэцэрлэгтэйгээр үйл ажиллагааг явуулж байна.
Мөн дэлхийн стандартад нийцсэн хоёр том эмнэлэг ашиглалтад оруулж эрүүл мэндийн салбар нийтдээ 600 гаруй ортой болж, иргэддээ эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэн ажиллалаа.
Оны дараа 150 ортой Эрүүл мэндийн төвийн өргөтгөл ашиглалтад орсноор дүүргийн нийт иргэдэд үйлчлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ нэмэгдэх юм.
Түүнчлэн 8500 гаруй гэрэлтүүлэг, 22,7 км зам, 300 гаруй өрхөд ариун цэврийн байгууламж, Баянхошуу дэд төв, цэцэрлэгт хүрээлэн гэх мэт олон бүтээн байгуулалтыг хийж, хүлээн авсан их бүтээн байгуулалтын жил байлаа.
Ирэх 2022 онд:
1. Өвлийн спортын ордны барилга /20-р хороо/
2. Хөл бөмбөгийн талбай бүхий спортын цогцолбор
3. Цэвэр бохир усны шугам сүлжээ /3, 4, 26, 36-р хороо/
4. Усан спорт цогцолбор гэх мэт олон том бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөөд байна.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …