ТҮК-ийн ажилтан болон замын цагдаагийн алба хаагч, нийт 600 хүнд “Ханбогд кашимер” компанийн хамт олон ноолууран оймс, халуун чацаргана бэлэглэжээ.
Ноолууран оймс нь биеийн дулааныг сайтар хадгалдаг, ус чийг татдаггүй, хүний биед элдэв харшил өгдөггүй гэдгээрээ өвлийн улиралд өмсөхөд нэн тохиромжтой эд. Ийнхүү 600 алба хаагч дулаан оймстой болжээ.
Ханбогд кашимерийн хувьд 1998 оноос хойш өнөөг хүртэл ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэн, дотоодын төдийгүй гадаадын зах зээлд нийлүүлэн Монгол улсын экспортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй дэлхийд танигдсан монгол брэндийн нэг юм.
Тус компани үйлдвэрлэлээс гадна нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажил хийсээр иржээ. Тухайлбал, өрх толгойлсон эмэгтэйчүүдийг ажлын байраар хангаж, орон сууцтай болгох, өндөр настан болон эмзэг бүлгийн иргэдэд тусламж дэмжлэг үзүүлэх, цаашлаад тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сургалт, үйл ажиллагаануудыг түлхүү зохион байгуулдаг аж.
Шилдэг экспортлогч, дэлхийд өрсөлдөгч #Брэнд бүтээгчдэдээ талархал илэрхийье.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …