2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 09:30 минутад эхэлсэн дүүргийн ИТХ-ын отгон хурал товлосон асуудлуудаа амжилттай хэлэлцэж, холбогдох шийдвэр, тогтоолыг батлан 19:15 цагт өндөрлөлөө.
Хуралдааныг нээж ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа хэлсэн үгэндээ:
“Баянгол дүүргийн ИТХ-ын эрхэм тэргүүлэгч, төлөөлөгчиддөө дүүргийн ард олны итгэл, хүндэтгэлийг хүлээн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, шийдвэр гаргах түвшинд гар сэтгэл нийлэн, нэг жилийг тодорхой бүтээмжтэй, зорилго үйлсээ шинэ шатанд гаргахаар төлөвлөн ажилласанд талархал илэрхийлье!
2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс бид Монгол Улсын Үндсэн хууль, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиудад тусгагдсан хэм хэмжээний хүрээнд ДИТХ шинэ эрх зүйн зохицуулалтыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллана. Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны залгамж чанар, тасралтгүй байдлыг хангах, дүүргийн ЗДТГ, түүний дэргэдэх хэлтэс, албадын иргэдэд хүргэх үйлчилгээ, түүнтэй холбогдуулан гарах тогтоол шийдвэрүүдийг хэлэлцэн батлах үндсэн чиг үүргийнхээ хүрээнд өнөөдөр дүүргийн ирэх оны төсвийг батлах болон бусад хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ” гээд үргэлжлүүлэн хэлэлцэх асуудлуудыг танилцуулсан юм. Дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид энэ өдөр танхим, цахим хосолсон хэлбэрээр Баянгол дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны биелэлт, 2021 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийг тус тус хэлэлцэж, 2022 оны Газар зохион байгуулах төлөвлөгөөг баталлаа.
Түүнчлэн Баянгол дүүргийн 2022 оны төсвийг баталж, Албан даалгаврын хэрэгжилтүүдтэй танилцан, холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргаж, 2022 оныг Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих жил болгон зарлалаа.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …