Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх "Мартаж болохгүй аян” эхэллээ. Тус дүүрэг нь обьектийн гал түймрийн үзүүлэлтээр нийслэлдээ хоёрт ордог байна.
Гал түймэр зонхилон гарч байгаа газрууд гэр хорооллын айл өрхийн орчин нөхцөл аж. Гол шалтгаан нь галын аюулгүй байдал, буруу дадал зуршлаас болж байгааг мэргэжлийнхэн тайлбарлаж байна.
Сонгинохайрхан дүүргийн газар нутгийн 80 гаруй хувийг гэр хороолол эзэлдэг.
Тэр ч утгаараа айл өрхүүдэд галын аюулгүй байдлын талаар зайлшгүй ойлголт өгч байх нэн шаардлагатай. Тиймээс өнөөдөр дүүргийн ИТХ-аас "Мартаж болохгүй аян"-ыг ийн эхлүүлээд байгаа аж. Аяны хүрээнд 14 хоногийн хугацаанд гэр хорооллын бүх айлуудад галын аюулгүй байдлын арга зүйн зөвлөгөө мэдээлэл өгч ажиллах юм байна.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …