Ардчилсан намын гишүүд хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан нээлттэй цуглаан зохион байгуулж байна. Үүнтэй холбогдуулан АН-ын Зөвлөхүүдийн танхимын тэргүүн С.Эрдэнэ байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Өнөөдөр хүний эрхийн өдөр тохиож байгаатай холбогдуулан нээлттэй цуглаан зохион байгуулж байна. Өглөөнөөс хойш цагдаа, хүчний байгууллагууд янз бүрээр саатуулсаар хүний эрхийн өдөр хүртэл үйл ажиллагааг боогдуулж, чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зөрчин, индэр засах гэтэл засуулахгүй байна. Хүний эрхийн наад захын хэм хэмжээг хүчний байгууллагынхан зөрчиж байна. Нийгмийн хэв журам сахиулж байгаа нэрийн дор эрх баригчдын талд ажиллаж болохгүй.
Коммунизмын дарлалаас ковидизмын дарлал илүү хүний эрхийг боож байна. Бизнес эрхлэх боломжгүй, өөрийнхөөрөө амьдрах боломжгүй зэргээр хүний эрх ноцтой зөрчигдөж байна. Ардчилсан нам хуваагдсан зүйл байхгүй. Аль ч нам фракцид бүлэг болдог зүйл бий” гэв.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …