БНСУ-ын Гадаад харилцааны яамны Зүүн Хойд Азийн газрын дарга Чой Хи Дог 2021 оны 12-р сарын 3(ба)-ны өдөр Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Н.Эрдэнэтуяатай уулзаж БНСУ-д гарсан Монгол Улсын иргэн дунд сургуулийн сурагч охиныг бүлэглэн хүч хэрэглэж, хохироосон хэргийн асуудлыг хөндөж ярилцжээ.
Талууд тус хэргийг туйлын ноцтой асуудал хэмээгээд энэхүү хэргийн улмаас хоёр улсын иргэд хоорондын нөхөрсөг харилцаанд сэв суух ёсгүй гэдэгт санал нэгдсэн талаар БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-аас мэдээллээ. БНСУ-ын ГХЯ-ны ЗХАГ-ын дарга Чой Хи Дог нь тус хэргийн хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах зэрэг Монголын талаас тавьсан хүсэлттэй холбогдуулан Солонгосын талын холбогдох байгууллагад хүсэлт тавьж хамтран ажиллах боломжийн талаар идэвхтэй судалж үзэхээр тохиролцсон байна. Мөн энэ үеэр Элчин сайд Н.Эрдэнэтуяагийн зүгээс БНСУ-ын иргэнтэй гэр бүл болсон эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах асуудалд ихээхэн санаа зовниж буйгаа илэрхийлсэн бөгөөд Солонгосын тал уг асуудлыг БНСУ-ын Эмэгтэйчүүд, гэр бүлийн яаманд уламжлахаа мэдэгджээ. Түүнчлэн талууд Монгол Улсад оршин сууж буй Солонгос иргэдийн аюулгүй байдалд ч мөн адил онцгой анхаарал хандуулан нягт хамтран ажиллахаар болов.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …