“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын орлогч, Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа үйлдвэрийн өнөөгийн нөхцөл байдал хийгээд сүүлийн үед асуудал болоод буй 230 сая ам.долларын асуудлаар мэдэгдэл хийлээ.
Тэрбээр “Эрдэнэт үйлдвэр маань 2019 онд Төрийн өмчит үйлдвэрийн газар болсноос хойш үйлдвэрлэл эдийн засгийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдээ жил бүр давуулан биелүүлж түүхэн дээд үзүүлэлт, рекорд гээд амжилтуудыг тогтоон ажиллаж байгаа. Энэ үйл ажиллагааныхаа үр дүнд Төр засгаас өндөр үнэлгээ авч Улсын баатар хэмээх эрхэм цолыг хүртсэн. Уурхайчид, хамт олон үйлдвэрлэл эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдээ амжилттай хэрэгжүүлж сайн ажиллаж байгаа. 2021 оны эхний 10 сарын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүд 100-138 хувиар биелсэн. Үүнийгээ дагаад санхүү эдийн засгийн үзүүлэлтүүд амжилттай сайн хэрэгжиж байна. Цэвэр ашгийн төлөвлөгөөг бид 10 сарын байдлаар 2.5 дахин биелүүлээд явж байгаа. Ирэх оныхоо төсөв төлөвлөгөөтэй холбоотой асуудлуудыг төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраар оруулахаар бэлтгэл ажлыг хангаад ажиллаж байна.
Өнгөрсөн цаг хугацаанд буюу 2020, 2021 оны хувьд коронавирусын цар тахлын үед хүндрэлтэй цаг үе бидэнд тохиосон.Ковидын нөхцөл байдлаас гадна хил гаальтай холбоотой, олон улсын гадаад худалдаатай холбоотой цаг үеийн шинжтэй тулгамдсан асуудлууд, олон том сорилтууд Эрдэнэт үйлдвэрийн өмнө тулгарч байгаа хэдий ч бүхий л боломжоо дайчлан үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж байна.
Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэр улс орон нутгийн төсөвт нийтдээ 1 их наяд 158 тэрбум төгрөгийг татвар, төлбөр, хураамжид төлсөн байна. Мөн Засгийн газрын 2020 оны 12 сард гаргасан 211-р тогтоолоор айл өрх, АНН байгууллагын тог цахилгаан, ус, хэрэглээний ус, уур ус, дулаан, хог хаягдлын зардлыг хүртэл төр хариуцахаар болж, үүнд зарцуулах санхүүжилтийг Эрдэнэт үйлдвэрт үүрэг болгосон. Энэ хүрээнд эхний 10 сарын байдлаар, өнөөдрийн байдлаар 830 орчим тэрбум төгрөгийг цаг хугацаанд нь төвлөрүүлээд ажиллаж байгаа.
Эрдэнэт үйлдвэрийн төсөв төлөвлөгөө санхүүжилт бүх асуудлыг ТӨҮГ болсноос хойш Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар жил болгон баталж өгдөг байгаа. Тодруулбал, энэ батлагдсан төсөв төлөвлөгөөний дагуу Эрдэнэт үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг.
Ийнхүү 2019 онд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ болсон цаг хугацаанаас хойш ямар нэгэн банк санхүүгийн байгууллага, олон улсын байгууллагад нэг ч төгрөг, нэг ч зээлийн дарамтгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байаа. Өмнө нь үүссэн байсан өр төлбөрийн асуудлыг 2019 онд бүрэн барагдуулсан. Үүнээс хойш нэг ч зээл аваагүй. Зээлийн хүүнд нэг ч төгрөг төлөөгүй. Өөрийнхөө үйл ажиллагааны үр дүнгээр санхүүжээд явж байгаа. Энэ бол сүүлийн 10 гаруй жил байгаагүйгээр санхүү эдийн засгийн нөхцөл байдлыг бүрдүүлэн ажиллаж байгаа гэж ойлгож болно.
2021 оны бизнес төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар 2020 оны 12 сард баталж өгсөн. Энэ батлагдсан төлөвлөгөөний хүрээнд бид 230 сая ам.долларын зээл авч энэ онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлэхээр төлөвлөсөн байсан. Гэхдээ энэ оны хувьд бид өнөөдрийн байдлаар нэг ч төгрөгийн зээл аваагүй явж байна. Дансанд 230 сая ам.доллар орж ирсэн гэдэг андуу ташаа мэдээлэл. Өнөөдөр манайд ямар нэгэн зээлийн эх үүсвэр, санхүүжилт хэлбрээр нэг доллар, нэг төгрөг ч орж ирээгүй. Зээлтэй холбоотой нэг ч төгрөгийн зардал гараагүй. Ямар нэгэн гэрээ хэлцэл хийгдсэн зүйл байхгүй. Харин бид ирэх онд том төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхийн тулд зээлийн эх үүсвэрийг судалж байна. Хөрөнгө оруулагчдыг судалж байна. Хамтран ажиллах гэрээ хэлцэл судалгааны түвшинд явж байна” гэсэн юм.
More from Уул уурхай
УУЛ УУРХАЙ, ГАЗРЫН ТОСНЫ ТӨВ ЛАБОРАТОРИЙН ЗАСВАР, ШИНЭЧЛЭЛИЙН АЖЛЫН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Ашигт малтмал, газрын тосны газарт БНСУ-ын Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллагын (КОЙКА) буцалтгүй тусламжаар “Монгол улсын агаарын чанарыг сайжруулах хүрээнд …
УУХҮЯ-НААС ЗОХИОН БАЙГУУЛСАН ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН БИРЖИЙН АРИЛЖАА ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БНХАУ-ЫН ЖҮНТЯОШАНЬ ГРУПП ОРОЛЦОЖ БАЙНА
Монгол Улс 56.5 сая.тн зэс металлын баталгаат нөөцтэй ба 2023 оны гүйцэтгэлээр 1,525.0 мянган.тн зэсийн баяжмалү экспортод гаргасан. Цаашид Оюу …
СХД-ИЙН АВТО ЗАМУУДАД 26 ТН ДАВС, 40 ТН БОДИС ЦАЦАН АЖИЛЛАЖ БАЙНА
11 дүгээр сарын 04-ний өдрийн орсон цаснаар нийтийн эзэмшлийн зам талбайд халтиргаа гулгаа үүсээд байна. Тиймээс дүүргийн зам цэвэрлэгээний 8 …