Хадгаламжийн даатгалын корпорацийн Олон нийт, санхүүгийн боловсролын хэлтсийн захирал А.Алтантүлхүүртэй ярилцлаа.
-Өнгөрөгч 10 дугаар сард “Дэлхийн хуримтлалын өдөр-2021” аян зохион байгуулагдлаа. Энэ аяныг тэмдэглэх нь ямар ач холбогдолтой байдаг вэ?
-Юуны өмнө яагаад энэ аяныг дэлхий нийтээрээ тэмдэглэх болсон шалтгааныг товчхон дурдсан нь зүйтэй болов уу. Дэлхийн 1-р дайны дараа улс орнуудын, тэр дундаа Европын эдийн засаг хүнд байсан үед Дэлхийн Хадгаламжийн Банкнуудын Холбооны анхны чуулга уулзалтыг 1924 онд Италийн Милан хотод зохион байгуулсан. Энэ уулзалтаар ард иргэдийн амьжиргааны төвшинг сайжруулах, санхүүгийн боловсролыг дэмжих, тэр дундаа ирээдүйдээ зориулан хуримтлал бий болгохын ач тусыг сурталчлан таниулах уриалга гаргаж баталсан. Үүний дагуу 1925 оноос эхлэн “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг өргөнөөр тэмдэглэх болсон. Өнөөдрийн байдлаар 140 улсад жил бүр уламжлал болгон тэмдэглэж байна. Энэ аяны гол зорилго нь олон нийтэд хуримтлуулах соёлыг хэвшүүлэх өндөр ач холбогдолтой.
-Дэлхийн хуримтлалын өдөр хэрхэн зохион байгуулагдсан бэ? Хадгаламжийн даатгалын корпораци хэрхэн оролцсон бэ?
-Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпораци, Монголын банкны холбоо, ХБНГУ-ын Шпаркассе банкны суурин төлөөлөгчийн газар, арилжааны банкнууд хамтран “БҮГДЭЭРЭЭ ХУРИМТЛУУЛЪЯ” уриан дор Дархан хот, Эрдэнэт хот, Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотуудад нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн боловч цар тахлын дэгдэлтийн улмаас олон нийтийн арга хэмжээ цуцлагдсан.
Үүнтэй холбоотойгоор бид Улаанбаатар хот, Дархан хот, Эрдэнэт хот, Сүхбаатар аймгийн ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран цахим хэлбэрээр олон төрлийн арга хэмжээнүүд зохион байгууллаа.
Тухайлбал, хуримтлалын ач холбогдол, хадгаламжийн даатгалын тогтолцоог таниулах сургалт болон цахим орчинд видео контент түгээх, уралдаан зарлах гэх мэт хүүхэд, залууст чиглэсэн арга хэмжээнүүдийг түлхүү зохион байгуулж ажилласан.
Жишээлбэл, “Бүгдээрээ хуримтлуулъя” тик ток бичлэгийн уралдаан, “Миний хуримтлалтай болсон түүх” зохион бичлэг болон “Даатгагдсан хадгаламж, Хамгаалагдсан хуримтлал” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зарлан амжилттай оролцсон хүүхдүүдийг хадгаламж нээлгэх эрхийн бичиг болон хуримтлалын бэлгэ тэмдэг болсон тэмээгээр шагнаж урамшуулсан.
Энэ жилийн хувьд сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29-р тусгай сургууль, харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р тусгай сургуулийн сурагчдад “Дэлхийн хуримтлалын өдөр-2021”-ийн арга хэмжээг зохион байгуулан, хадгаламж, хуримтлалын талаар мэдээлэл хүргэн, хадгаламж нээлгэх эрхийн бичгээр шагнаж урамшуулсанаараа илүү онцлогтой болж өнгөрлөө гэж бодож байна.
Мөн манай корпораци байгуулагдсан цагаасаа хойш хүүхэд, залууст хуримтлалын ач холбогдлыг таниулах, хуримтлуулах дадал, соёлыг бий болгох зорилгоор “Хадгаламж нээлгэх эрхийн бичиг”-ийг сурлага, хөдөлмөрийн амжилт гаргасан хүүхэд, залууст гардуулдаг уламжлалтай. Өнөөдрийг хүртэл нийт 500 гаруй хүүхдүүдэд “Хадгаламжийн эрхийн бичиг”-ийг олгосон.
Бид цаашид энэхүү тэмдэглэлт өдрийг илүү хүртээмжтэй, үр ашигтай байх талаас нь Монголбанк болон бусад байгууллагуудтай хамтран, дэмжиж ажилласаар байх болно.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …