Олон улсад Covid-19 халдварын “Омикрон” хувилбар тархаад буй. Үүнтэй холбогдуулан Улсын Онцгой комисс Монгол Улсад нэвтрэхийг хориглосон улсын жагсаалтыг баталсан. Тэгвэл өнөөдрөөс /2021.12.05/ эхлэн тус жагсаалтад Нигери улсыг нэмжээ. Үүнд, ӨАБНУ, Ботсвана, Эсватини, Лесото, Намиби, Замби, Ангол, Малави, Мозамбик, Зимбабве, Нигери улс зэрэг багтаж байна. Өөрөөр хэлбэл, дээрх улсаас ирж буй гадаад улсын иргэдийг Монгол Улсад нэвтрэхийг хориглосон гэсэн үг. Сүүлийн үед иргэд Турк, Тайланд, Тайвань руу ихээр зорчиж байгаа учраас “Омикрон” хувилбар илэрсэн улс орнуудад зорчихгүй байх, дамжин өнгөрөхгүй байхыг УОК-оос анхааруулж байна.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …