Бидний хараагүй олон сайн сайхан зүйлс тэдний оюун санаанд оршиж байдаг гэж СХД-ийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатар онцоллоо. Учир нь тэрбээр өнөөдөр “Өсвөрийн парламент клуб”-д Сонгинохайрхан дүүргээ төлөөлж байгаа сурагчидтайгаа уулзаж санал бодлыг нь сонссон юм.
Өсвөр насны хүүхдүүдийн оюун бодолд оршин байдаг тэр гэрэлт ирээдүйг бүтээхэд тэдний өөрсдийн санал бодол юу юунаас илүү чухал. Тэр ч утгаараа хурлын дарга Б.Хуягбаатар өсвөр насныхан руу чиглэсэн олон төсөл хөтөлбөр санаачлахаас гадна тэдний хийж хэрэгжүүлж буйг аль болох дэмжихийг хичээж ажилладаг гэнэ. Хүүхдийн үзэл бодлыг дэмжих эхний алхам бол уулзалт, дуу хоолойг нь сонсох. Өнөөдрийн уулзалтад оролцсон сурагчид хийж бүтээсэн нөлөөллийн ажлуудаа танилцуулахаас гадна дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хуралтайгаа хамтарч ажиллахаар болжээ.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …