Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайд Тэсрэх бодисын үйлдвэр шинээр баригдаж байгаа бөгөөд одоогоор барилгын ажил 90 хувьтай, тоног төхөөрөмжийн суурилуулалт газар дээрээ ид өрнөж байна. Үйлдвэрлэл, технологийн паркийн бүрэлдэхүүнд багтах Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг 12-р сарын 25-нд болох уурхайчдын баярын өмнө ашиглалтад оруулахаар шамдаж байна, гэж Ил уурхайн Үйлдвэр техникийн албаны дарга Ц.Шинэдорж мэдээллээ.
1993 онд Монголд анх удаа Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг Эрдэнэтэд барьсан түүхтэй. 10 мянган тонн тэсрэх бодис үйлдвэрлэх хүчин чадалтай энэхүү үйлдвэрийн барилга байгууламжууд хэт хуучирснаас аюулгүй ажиллагаа талаасаа эрсдэл дагуулах болсон тул Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд шинэ үйлдвэр барихаар шийдвэрлэсэн юм. Бүтээн байгуулалтын энэхүү төслийг “Монголиан инвестмент корпорэйшн” ХХК түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр гүйцэтгэж байна. Эмульсийн тэсрэх бодисын бүрэн автомат энэ үйлдвэрийг өнгөрсөн есдүгээр сард ашиглалтад оруулах байсан ч цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан барилгын материалын нийлүүлэлт саатсанаас ажил удааширчээ. Гэсэн ч бүтээн байгуулалт сүүлийн саруудад эрчтэй үргэлжилж, уурхайчид 15 мянган тонн тэсрэх бодис үйлдвэрлэх хүчин чадалтай шинэ үйлдвэрийнхээ эхний бүтээгдэхүүнийг гаргасан амжилтаар шинэ оноо угтахаар ажиллаж байна.
М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс
More from Уул уурхай
УУЛ УУРХАЙ, ГАЗРЫН ТОСНЫ ТӨВ ЛАБОРАТОРИЙН ЗАСВАР, ШИНЭЧЛЭЛИЙН АЖЛЫН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Ашигт малтмал, газрын тосны газарт БНСУ-ын Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллагын (КОЙКА) буцалтгүй тусламжаар “Монгол улсын агаарын чанарыг сайжруулах хүрээнд …
УУХҮЯ-НААС ЗОХИОН БАЙГУУЛСАН ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН БИРЖИЙН АРИЛЖАА ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БНХАУ-ЫН ЖҮНТЯОШАНЬ ГРУПП ОРОЛЦОЖ БАЙНА
Монгол Улс 56.5 сая.тн зэс металлын баталгаат нөөцтэй ба 2023 оны гүйцэтгэлээр 1,525.0 мянган.тн зэсийн баяжмалү экспортод гаргасан. Цаашид Оюу …
СХД-ИЙН АВТО ЗАМУУДАД 26 ТН ДАВС, 40 ТН БОДИС ЦАЦАН АЖИЛЛАЖ БАЙНА
11 дүгээр сарын 04-ний өдрийн орсон цаснаар нийтийн эзэмшлийн зам талбайд халтиргаа гулгаа үүсээд байна. Тиймээс дүүргийн зам цэвэрлэгээний 8 …