Ханх-Мондын боомтыг олон улсын зэрэглэлтэй болох асуудлаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Гадаад харилцааны яамны, Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Г.Өлзийсайхан, Олон улсын гэрээ эрх зүйн газрын хилийн хэлтсийн дарга Б.Болд нартай уулзлаа.
Хөвсгөл аймагт байрлах Ханх-Мондын боомт нь Монгол Улс Оросын Холбооны Улстай хиллэдэг байнгын ажиллагаатай томоохон боомтуудын нэг бөгөөд жилд 30 мянга гаруй иргэд зорчдог 2 талын зорчигч тээврийн боомт юм. Тус боомтыг 2011 оноос олон улсын зэрэглэлтэй боомт болгох талаар хоёр тал харилцан тохиролцсон боловч Засгийн газар хоорондын хэлэлцээрт хилийн боомтын талаар нэмэлт, өөрчлөлт хийгдээгүйн улмаас өнөөг хүртэл бодитоор хэрэгжээгүй юм байна. Уг асуудлыг шийдвэрлэх ажлыг эрчимжүүлж, Ханх-Монд боомтыг олон улсын зэрэглэлтэй боомт болгохоор идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар талууд хэлэлцээрийн төслийн талаар харилцан санал солилцож, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2021 оны 12 дугаар сард ОХУ-д хийх албан айлчлалын үеэр хэлэлцээрт гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа аж.
Ханх-Монд боомтыг Олон улсын зэрэглэлтэй болгосноор зөвхөн манай хоёр улсын иргэд хоорондоо биш гуравдагч орны иргэд тус боомтоор зорчих боломж бүрдэж, цаашлаад Байгаль нуур, Хөвсгөл нуурыг холбосон аялал жуулчлалын томоохон маршрут бий болох боломж бүрдэх юм.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …