Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэхээ илэрхийлсэн томоохон аж ахуйн нэгжүүд Батламжид гарын үсэг зурах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо. Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд, Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын зарим гишүүн оролцлоо.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин үндэсний компаниуд нийт 608.500.000 модыг 2030 он хүртэлх хугацаанд тарьж ургуулж, арчлан хамгаалахаа баталгаажуулав.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин нэгдэж буй аж ахуй нэгжүүдэд мод тарьж ургуулах арга, аргачлал, технологийн нэгдсэн зөвлөмжөөр хангаж, хамтран ажиллах юм.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж буй компаниуд:
“ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ” ХК 180,000,000
“ЭРДЭНЭС ОЮУ ТОЛГОЙ” ХХК 100,000,000
“БОЛДТӨМӨР ЕРӨӨ ГОЛ” ХХК 100,000,000
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” 100,000,000
“ЭНЕРЖИ РЕСУРС” ХХК 40,000,000
“ӨСӨХ ЗООС” ХХК 30,000,000
“САУСГОБИ СЭНДС” ХХК 15,000,000
“СТЕП ГОЛД” ХХК 10,000,000
“ТАВАНТОЛГОЙ” ХК 6,000,000
“БАДРАХ ЭНЕРЖИ” ХХК 5,000,000
“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК 5,000,000
“БОРОО ГОУЛД” ХХК 3,000,000
“ЭРДЭНЭС СИЛВЕР РЕСУРС” ХХК 3,000,000
“БҮРДЭЛ МАЙНИНГ” ХХК 2,500,000
“АЛТАЙН ХҮДЭР” ХХК 2,500,000
“МОНГОЛРОСЦВЕТМЕНТ” 2,000,000
“МОНПОЛИМЕТ ГРУПП” 1,000,000
“БАГАНУУР” ХХК 1,000,000
“МОЭНКО” ХХК 1,000,000
“ПЛАТИНУМ ЛАНД” ХХК 1,000,000
“ШИВЭЭ ОВОО” ХК 500,000 мод тарьж ургуулахаар батламжлав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь хүн төрөлхтний өмнө тулгарч буй дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, ой мод, ойн санг нэмэгдүүлэх, усны эх үүсвэр, нөөцийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилготой юм.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …