Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр хамтран хэрэгжүүлж байгаа “Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн хэрэгжүүлэх нь” төслийн хамтран хэрэгжүүлэгч Данийн Техникийн Их сургуулийн захирал Сюзан Пидерсентэй хоёр талын уулзалт хийж, төслийг бодит үр дүнтэй хэрэгжүүлэх талаар санал солилцов.
Энэхүү төсөл нь Үндэсний тодорхойлсон хувь нэмрийг хэрэгжүүлэх салбар дундын механизмыг бэхжүүлэх, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарт хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга хэмжээнүүдийг санхүүжүүлэх боломж бололцоог судалж, тодорхой төслүүдийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, санхүүжилтийн боломжийг тодорхойлоход чиглэсэн.
Хатагтай Сюзан Пидерсен энэ чиглэлээр хоёр талын мэргэжилтнүүд санал солилцон, суурь судалгаа эхлүүлсэн талаар мэдээлэв. Уг их сургууль нь Монгол Улсад өмнө нь Уур амьсгалын өөрчлөлтийн технологийн хэрэгцээний үнэлгээ болон дүүргийн түвшинд ялгарал багатай дулаан хангамжийг сайжруулах талаар судалгаа хийж байсан туршлагатай юм.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан төслийн хэрэгжилт бодит үр дүнтэй байхад анхаарч, Уур амьсгалын үндэсний хороо, түүний Мэргэжлийн зөвлөлийг чадавхжуулах чиглэлээр хамтарч ажиллахыг санал болгов.
Төслийн үр дүнд уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээрх салбар дундын уялдаа, хэрэгжилтийг хангах механизмыг боловсронгуй болгох, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарын түвшинд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга хэмжээний санхүүгийн эх үүсвэрийг тодорхойлж, хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …