БНСУ-д дархлаажуулалтын үзүүлэлт өндөр байгаа тул хязгаарлалтуудыг сулруулахаар болж, хэвийн амьдралд шилжих явцыг гурван үе шаттайгаар хэрэгжүүлж эхлээд байна. Шат тус бүр нь зургаан долоо хоног үргэлжлэх ба үе шат дуусах сүүлийн хоёр долоо хоногт халдварын нөхцөл байдлын ерөнхий үнэлгээг хийж, коронавирусийн халдвар нэмэгдэх, өвчтөнүүдийн тоо өсөж эмнэлгийн ачаалал 80-аас дээш хувьд хүрвэл энгийн амьдралд шилжих үеийг хойшлуулж болзошгүйг анхааруулжээ.
"Коронавирустэй зэрэгцэн амьдрах" шинэ дүрэм үйлчилж эхэлснээр нэг дор цугларах хүний тоог 10-12 болгож, фитнес, шөнийн цэнгээний газруудын ажиллах нөхцлийг хялбаршуулж, кафе, зоогийн газрууд 24 цагаар ажиллаж, соёл урлаг, спортын зарим арга хэмжээг зохион байгуулах боломжтой болсон байна. Хэвийн амьдралдаа шилжих үйл ажиллагааг цаашид тогтвортой, тасралтгүй хэрэгжүүлэхийн тулд халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийн зөвлөмжийг өдөр тутмын амьдралдаа мөрдөж, маскаа тогтмол зүүхийг зөвлөж байна. БНСУ-ын Цагдаагийн ерөнхий газраас, хорио цээрийн дэглэмийг сулруулж байгаатай холбогдуулан 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох” эрчимт шалгалт хийхийг анхааруулсан байна.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …